
“Богд Зонхова” цогцолборын төсвийг ахмад настнуудын тэтгэвэрт нэмэхэд зарцуулахаар боллоо.
Энэ талаар Соёлын сайд Ч.Номин:
“Түүх, шашны соёлыг дэлгэрүүлэх “Богд Зонхова” цогцолборын төслийг миний бие цаг үеэ олоогүй гэж үзсэн учраас зориулалтыг өөрчлөх саналаа Засгийн газарт хүргүүлсэн байсан. Саналыг өнөөдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хэлэлцээд цогцолборын төсвийг ахмадуудын тэтгэврийг нэмэхэд зарцуулахаар шийдвэрлэлээ.
“Богд Зонхова” төсөлтэй адил тэвчиж болох бүхий л хөшөө, дурсгалыг мөн царцааж, ахмад настнуудын тэтгэвэр, тэтгэмжийг үе шаттай нэмэгдүүлэхийг Засгийн газрын гишүүд бүрэн дэмжлээ” гэж мэдээллээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 cэтгэгдэлтэй
350 avdag tetgberiig 900 blgo
Odo dahiad neg ch hushuu bitii bari guij bna, yadaj mod tari
350авдгийг 500 болгоод . Их авдагт нэмж яах юм бэ. ХбХүүхдүүдэд сайн намж өгөх хэрэгтэй.
5 биш 7 жилээр тэтгэвэр тогтоосон хүмүүсээ нэмэх хэрэгтэй Хэр их шимтгэл төлснөөр нь олгох улс орондоо зарим нь бараг ажил хийгээгүй хүмүүс 350 тай байгаа бодолцох хэрэгтэй байх шүү