“Рио Тинто” компанитай хамтарч “тэмцэх” саналыг Ерөнхий сайдад нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнийн зүгээс С.Ганбаатар гишүүнд хүргүүлэв

2021-01-26

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Төв талбайд суулт зарласан УИХ-ийн гишүүн С.Ганбаатартай уулзаж, Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх болон дараагийн Ерөнхий сайдад нэр дэвшигч  Л.Оюун-Эрдэнэ нар С.Ганбаатар гишүүнтэй Оюу толгойн гэрээг монголчуудад ашигтай болгож сайжруулах тал дээр хамтарч ажиллах саналыг хүргүүлсэн гэдгийг уламжлав.

Монгол Улсын Засгийн газрын зүгээс,

  • Дубайн гэрээг бүрмөсөн цуцлах
  • 2009 онд байгуулсан үндсэн хөрөнгө оруулалтын гэрээг бүрмөсөн өөрчлөх шаардлагуудыг тавьж байгаа юм.

Нэгдүгээр сарын 18-ны өдөр Монголын Засгийн газраас тавьсан дээрх шаардлагуудыг хүлээж авахгүй тохиолдолд хөрөнгө оруулалтын гэрээг цуцална гэдгээ мэдэгдсэн байна. Хөрөнгө оруулагчид нэлээн цочирдсон байдалтай хүлээж авсан гэж Хууль зүйн сайд Х.Нямбаатар мэдээллээ.

С.Ганбаатар гишүүний зүгээс нэгдүгээр сарын 31-ны дотор олон улсын шүүхэд Монгол Улсын Ерөнхий сайд сөрөг нэхэмжлэл гаргах шаардлагыг тавьж буй. Үүнд ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонгоо “Нэгдүгээр сарын 31-ны дотор сөрөг нэхэмжлэл гаргах шаардлагатай маргаан байхгүй байна. Засгийн газраас Оюу толгойд нийт нэг их наяд төгрөгийн татварын актыг тавьсан. Оюу толгойн тал арбитрын шүүхэд хандаад байгаа. Үүнд энэ оны хоёрдугаар сарын 21-ний дотор тайлбар өгөх ёстой” хэмээн хариулсан юм.

Саналын хариуд УИХ-ын гишүүн С.Ганбаатар Монгол Улсын Ерөнхий сайд хөрөнгө оруулалтын гэрээг цуцлах нэхэмжлэлийг олон улсын шүүхэд хүргүүлтэл өлсгөлөнгөө зогсоохгүй болохоо мэдэгдсэн юм.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • Оюу толгойн гэрээ цуцалж шинэ тохиролцоонд хүрсэн дээрээ нийт монголчуудаа бодоод ирээдүй хойч үеэ бодоод ирээдүйн улс эх орний ашигийг бодоод энэ бүх луйварыг дээд доод дунд гадаад түшинд ч гэсэн өөрчилж шинэчилэх хэрэгтэй ингэж байж бид нар ирээдүйдээ итгэлтэй жаргалтай сайхан амидарнаа хүмүүсээ зөв зүйл дээр нэг тугийн дор тэмцэх рхэрэгтэй монголчуудаа бидний өвөг дээдэс халуун амь бүлээн цусаараа тамаглан байж бүх Монголчууд бидэнд өвлүүлэн үлдээсэн билээ монголын газар шороо түүний хэвлийд буй баялаг монгол хүн бүрийн амьнаас үнэтэй гэдгийг хөх тэнгэр гэрчилнэ буйза монголчууд босоо байж монгол төр хүчтэй оршино буйза эвлэлдэн нэгдэж эх орноо ирээдүй хойч үеэ хамгаалан дээшилж хөгжилд хүрэх зөв буйза

  • Гуйлагчин голомтгой гэж үнэн юмдаа….зад бороохойдоо ч   үнэд орчих юм аа..,Намбар ч муу хүн юм даа….

  • Саналыг хүргэсэн албан есны баталгаа гарсны дараа үнэмшинэ . Худал хуурмаг явдлыг нь зөндөө сонслоо . Одоо хашир үзнэ шүү .

  • ӨМНӨХ ЗГ  ИЙН ТАТГАЛЗСАН БИЧГИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОО РИО СҮ АСАР ИХ ҮНЭЭР ХҮҮКИЙГ  ШАХААНД ОРУУЛСАН УУ АСАР ИХ НАСААРАА ИДЭЖ БАРАХГҮЙ ТӨЛӨӨС ӨГСӨН ҮҮ МОНГОЛД АШИГГҮЙ ГЭРЭЭГ ЦУЦЛАХ ХЭРЭГТЭЙ

  • далд уурхайн төслөө зогсоочихоор юунаас ашиг орлого олох юм бэ. сэтгэлийн хөөрлөөр дэвэрдэгээ больж ухаалаг сэтгэлгээгээр хандаж суръя. мөнгөний хэтрэлт юун дээр байна гэдгийг олж хэлэлцээрийн ширээний ард сууж, харилцан ойлголцох хэрэгтэй. хүн хэлээрээ, мал хөлөөрөө.ямарч утгагүй муу бодлоор оволздогоо больё. үндэслэлээ зөв тавихад нөгөө тал хүлээн авна.

  • … уг нь, олон улсын гэрээ нэртэй л болохоос биш Рио Тинто нь бусдын адил л Аж ахуйн нэгж шүү дээ, хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ бол бас яая гэхэв … Цаашид иймэрхүү хэмжээний гэрээнд Засгийн газар биш, аль нэг найдвартай гэгдэх ААНБ оролцож маргаантай асуудал үүсвэл ОУ-ын арбитор гэгч биш, төр засаг шийддэг байх нь зөв, яршиг л байна.

  • Сонгуулийн тоглолт гэх юмаа, энэ асуудлыг яриад 16 жил болж байгаа хүн бишүү, бүх ард түмний хүсэж хүлээж байгаа асуудал бишүү..

  • Оюунэрдэнэ МАН-ны ах нартайгаа нэг шүү тийм болохоор ОТ эсрэг хатуу зогсож чадахгүй байх магадлал их шүү

  • Ганбаатарын саналыг дэмжиж байна. Энэ хүн Оюутолгойн гэрээний асуудлаар эхнээс нь энэ цагийг хүртэл бүр өлсгөлөн зарлан тэмцэж байна. Саарал ордонд Ганбаатараас өөр Оюутолгойн гэрээний төлөө, Монголчуудын эрх ашгийн төлөө Ганбаатартай нэгдэх 1ч хүн алга уу. 

  • Гарчгаа зөв өгөөрэй! -Рио Тинто компаний эсрэг хамтдаа нэгдэж тэмцэх… Одоогийн гарчиг чинь тэр компанитай хамтарч тэмцэнэ гэсэн утга гарсан байна!

  • Үнэхээр цуцлах гэж бгаа бол гэрээтэй сайн танилцаж, нухацтай хандах шаардлагатай бх даа!!! Зүгээр гудманд орилоод болчих асуудал биш ш дээ! Гэрээний нөхцөлүүд нь ямар юм?, гэрээ цуцлагдахад баахан төлбөр ороод ирэх вий!!! Улс төржүүлэхгүй, эрдэмтэн, судлаачдынхаа багийг ажиллуулж судлах л хэрэгтэй бх даа!!!

    • Ганбаатар бүгдийг судлаад олон жил яриад үр дүнд хүрэхгүй бгаа учраас энэ замыг сонгосон гэж бодож байна 

    • Хүүк хэзээч нэгдэхгүй учир нь тэр төмсөгнөөсөө базуулчихсан байгаа яаж ч чадахгүй харин энэ тэмцэж байгаа хүмүүст бүү саад болоорой гэж л захь

  • Больж үзээ. Монголчууд бид ухаантай бас хэрсүү байх болоогүй юу. 15 жил Ганбаатар гэж нөхөр “Оюу толгойг” ярьж иргэдийн бухимдуулж түүгээрээ зоолж ирлээ. Ер нь манай төр засаг бүрэн утгаараа популист хэв маягтай хийж бүтээх, хүнээ хөгжүүлэх, чадавхжуулах, ухааныг нь тэлэхэд бус харин хий хоосон хийрхэл, хагарал, тэмцэлд уриалсаар ирлээ. Энэ үзэгдэл ялангуяа өдгөө цагийн төрийн түшээд, 3 өндөрлөгүүд илүү хүчтэй анзаарагдах боллоо. Эд нар дотор яагаад Монголын ард түмний ажлын байрыг нэмэгдүүлэх, мэдлэг чадавхыг дээшлүүлэх талаар ярьж байгаа хүн алга вэ. Яагаад ард түмнийг сүйд хий, нураах, нэгнээ үзэн ядах хоосон тэмцэлд уриалж өөрсдөө л өөдлөөд хөгжөөд иргэд нь улам л сөхөрч, байнга л хоосон нойтон тэмцдэг болчхов оо. Ганбаатар нар, өдгөөгийн манай төрийн түшээд бол бодлого тодорхойлж, хөгжүүлэгчид бус зүгээр л бусдын зовлонгоор тоглогчид бас зоологчид. Хэрсүү байя Монголчуудаа…

    • Чи хэнийг емеерч Гамбааг муулаад байгаа мал вэ???Яаж зоолоод байгааг нь тайлбарлаач!!! Нийт монголчуудын эрх ашигийг бодож дуугардаг хунийг хулгайчуудын талд орж буу муул!!!чи тэдний нэг гэдэг нь тодорхой байна!!!Хэрсуу байя гэдэг чинь тэмцэлгуй идэшний хонь бай гэсэн угуу???ОТ -г гадны хулгайчууд банк ухаж байгаа мэт хоослож байхад бидний емнеес тэмцэж байгаа хунийг буу муулж олон хуний дургуйг хургэ!!!

    • Tegeed busad 75 shigee huvaaj ideed chimeegui suuh yostoi yu. Odoo ingej temtsej bgaa humuusee hudlaa poporloo gej tenegtehee bolimoor yum. Uunees uur yah yum. Ta bol neg bol teneg esvel mongolchuudiin esreg hun bna.

    • Ёстой эргүү тархи вэ чи. Өөр яаж тэмцэхийн. Ганбаатар энэ олон урвагчид дунд үнэхээр ганцаарджээштээ. Өөр хэнд итгэхийн. Ямар хүнд.

  • С.Ганбаатар мэдэж. байгаа.Түүний тэмцэл маш их. амжилтавчирна. М.А.Х.Нам. хүч ихэнэ ямар чиг. хүнд. хүн. бүхэнбаялагын эзэн. болох замавчирч. байна. 

    • Хүрэлсүх яагаад огцорсоныг мэдэх үү. Рио тинтогоос авилга аваад дуугай болсон байхгүй юу. Бас Сү.Батболд гэгч нөхөр их нөлөөлж Хүрэлсүхийг унагасан. Одоо Ганбаатар гишүүнээс өөр тултал тэмцэх хүн байхгүй 

    • Энэ ямар дүүрчихсэн хүн бэ?Оюун-Эрдэнэд яалаа гэж баяралдаг байнаа. Тэгж их баярлаад байгаа юм хотоос зайдуухан гар ч байгаад цэвэр агаар баяраллаа гээд хэд хашигарчихгүй дээ

  • Dubain gereeg bur musun tsuslah, Oyu tolgoin gereeg bur musun uurchiluh es buguus tsutslah ene sanliig 1000,000 dahin demjij bn. Mongol irgen bur baylagtaa ezen baih ystoi, erhtei zuitei. 

  • ОВОО ДОО УЙЛАХ ШАХЛАА.ГЭХДЭЭ ИТГЭХЭД БЭРХ.ТЭМЭЭ ХАРИУЛСАН ХУН БУУРНЫХАА ЗАНГ АНДАХГУЙ ГЭДГЭЭР ГАНБАА ГИШУУН ОЛСГОЛОНГОО ЗОГСООХГУЙ НЬ.БИДНИЙГ ХУУРСААР БГААД ИЙМ БОЛГОЖДЭЭ.ХУРЭЛСУХ ЕС БАЙХАД УГ ХЭЛЖ ТЭМЦЭЖ БОЛДОГГУЙ БСАН ГЭСЭН ОДОО СУЛ ГИШУУН БОЛСОН ГАНБААТАРТАЙ ХАМТ ГАДАА ГАРААЧ ТЭГВЭЛ Ч РЕЙТИНГ ЧИНЬ ШУУД 100 ℅БОЛОХ БАЙХ ШУУ.

    • Үгүй л дээ тэгвэл хуйвалдаан зохион байгуулсан болж таарна шүү дээ.Бид эв санаагаа нэгтгэх хэрэгтэй болохоос гол дундуур нь чам шиг хавчуурга хэрэггүй. 

Холбоотой мэдээ