МАН-ын эмэгтэй гишүүд шинэ Засгийн газрын таван сайдыг эмэгтэйчүүдээр бүрдүүлэх хүсэлт хүргүүллээ

2021-01-26

УИХ дахь МАН-ын эмэгтэй гишүүд нэгдэн  шинээр байгуулагдах  Засгийн газрын бүрэлдэхүүний 30-аас доошгүй хувь буюу таван сайдыг эмэгтэйчүүдээр бүрдүүлэхийг МАН-ын дарга У.Хүрэлсүх, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайдад нэр  дэвшээд буй Л.Оюун-Эрдэнэ нараас хүссэн байна.

Монгол Улсын Үндсэн хууль болон Улс төрийн намын тухай хуулийн 5.1.3-д “гишүүддээ намын удирдах байгууллагын төлөөлөлд орох, сонгуульд нэр дэвших, сонгогдоход хүйсээр ялгаварлахгүй адил тэгш боломж олгох”-ыг намууд үйл ажиллагааныхаа зарчим болгохыг заасан байдгийг үндэслэн эмэгтэйчүүд энэ саналыг тавьжээ.

МАН-ын 2020 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт ч  “Улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих, шийдвэр гаргах түвшинд эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн тэгш байдлыг хангана” гэж тусгасан байдаг юм байна.

Өнөөдөр тулгамдаад буй ядуурал, эрүүл мэнд, боловсрол, байгал экологи, гэр бүлийн хүчирхийлэл, эмэгтэйчүүдийн эрх, хүүхдийн эрх, хүүхдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл боломж зэрэг олон асуудлуудад шинээр байгуулагдах Засгийн газрын бодлогыг чиглүүлж, хүний эрх, жендерийн тэгш байдлын мэдрэмжтэй бодлого шийдвэрүүдийг гаргахад  шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо чухал нөлөөтэй гэж тэд үзжээ.

УИХ дахь МАН-ын бүлгийн эмэгтэй гишүүдээс дараах  саналыг гаргажээ.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • Гишүүнийхээ үүрэгт ажлаа сайн хий. Сайдад санаархах хэрэггүй. Та нар 2 ажил зэрэг амжуулж чадахгүй. Гишүүний ажлыг ч хийж сураагүй шахуу байж, төрд ажиллах арга эвээ ч олоогүй шахуу байж юууун илүү их эрх мэдэл, албан тушаалд санаархана бэ. Гишүүн биш эмэгтэй хүмүүсээс л сайдад томилуулбал зүгээр байна.

Холбоотой мэдээ