Талбайд цугларсан хүмүүсийн дунд батлагдсан тохиолдлын ойрын хавьтал байжээ

2021-01-25

УИХ-ын гишүүн С.Ганбаатар 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаж байгаагаа мэдэгдсэн.

Жагсаалын үеэр тэнд цугларсан хүмүүсийг гаргахгүй, мөн нэмэж хүн оруулахгүйгээр цагдаагийн хамгаалалтад аваад байсан юм. Тэгвэл С.Ганбаатар гишүүнийг дэмжихээр ирсэн хүмүүсийн дунд сэжигтэй тохиолдол, тэр дундаа батлагдсан тохиолдлын хоёр ойрын хавьтал байжээ.

Тиймээс тэнд цугларсан хүмүүсийг хашиж, гаргахгүй, мөн хүн нэмж оруулахгүй байна. Яг одоо сэжигтэй иргэдээс ПСР шинжилгээ авч байна. Мөн жагсаалд оролцсон хүмүүсийн гэрийн хаягаар очиж, шинжилгээ авна гэсэн мэдээлэл байна. Үйл явдлын зургийг хүлээн авч үзнэ үү.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ