Д.Тогтохсүрэн:Засгийн газрын бүрэлдэхүүнийг энэ долоо хоногт багтаан томилно

2021-01-25

Өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, мэдээлэл хийлээ.

Энэ үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн шинэ Ерөнхий сайд Засгийн газрын бүрэлдэхүүнийг энэ долоо хоногтоо багтаан томилж, тангараг өргүүлэх талаар мэдээлсэн юм.

МАН-аас 32 дахь Ерөнхий сайдад Л.Оюун-Эрдэнийг нэр дэвшүүлэн Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр өнгөрсөн баасан гарагт хүргүүлсэн. Хуульд зааснаар Ерөнхийлөгч тав хоногт багтаан УИХ-д нэр оруулах бөгөөд хуулийн хугацаа маргааш дуусна. Ерөнхий сайд танхимаа бүрдүүлэх нь хуульд заасан эрх бөгөөд бүлгийн зүгээс ямар нэг санал оруулаагүй гэв.

Мөн Ерөнхийлөгчийн Авлигын эсрэг хуулийн нэмэлт өөрчлөлтөд тавьсан хэсэгчилсэн хоригийг хүлээж авахгүй болохоо мэдэгдлээ.

Монгол Улсын Их Хурал 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр баталсан Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасан “Авлигатай тэмцэх газрын даргыг Ерөнхий сайдын санал болгосноор Улсын Их Хурал томилгооны сонсгол хийж 6 жилийн хугацаагаар томилно” гэсэн хэсэгт Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга хэсэгчилсэн хориг тавьсан юм.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ