Английн цомын тэмцээний 1/16-д “Манчестер Юнайтед”, “Ливерпүүл”-ийг хожлоо

“Манчестер Юнайтед” – “Ливерпүүл” – 3: 2.

“Манчестер Юнайтед” Английн цомын 1/16-д “Ливерпүүл”-ийг хожиж ялалт байгуулав. Мохамед Салах 18 дахь минутад гоол оруулж тооны харьцааг нээсэн. Найман минутын дараа 19 настай Мейсон Гринвуд Маркус Рашфордын дамжуулалтаар тоог тэнцүүллээ.

Хоёрдугаар үеийн эхэнд Рашфорд өөрөө Гринвудын дамжуулалтаар гоол орууллаа. 10 минутын дараа Салах дубль хийв.

Хоёрдугаар үеийн дундуур “Манчестер Юнайтед”-ын Бруно Фернандес дээр гарч ирсэн бөгөөд 78 дахь минутад хожлын гоолыг оруулсан юм.

1/8 шигшээд “Манчестер Юнайтед” “Вест Хэм”-тэй тоглоно. Энэ шатны тоглолтууд 2-р сарын 9-11-нд болох бөгөөд “Манчестер Юнайтед” тоглолтыг зохион байгуулна.

Английн цом

1/16 шигшээ тоглолт

“Манчестер Юнайтед” – “Ливерпүүл” – 3: 2 (1: 1)

Гоол: Салах, 18 (0: 1). Гринвуд, 26 (1: 1). Рашфорд, 48 (2: 1). Салах 58 (2: 2). Бруно Фернандес, 78 (3: 2).

“Манчестер Юнайтед”: Хендерсон, Ван-Биссака, Линделоф, Магуайр, Шоу, Гринвуд (Бруно Фернандес, 66), МакТоминай, Погба, ван де Бек (Фред, 66), Рашфорд (Мартиал, 86), Кавани.

“Ливерпүүл”: Алиссон, Александр-Арнольд, Фабиньо, Р.Уильямс, Робертсон, Милнер, Тиаго Алкантара (Шачири, 81), Вийнальдум (Мане, 62), Салах, Роберт Фирмин (Ориги, 81), Жонс.

Шар хуудас: Фабиньо, 42. Манет, 69. Линделёф, 89. Погба, 90 + 2.

Шүүгч: Поусон.

  • р сарын 24. Манчестер. Олд Траффорд цэнгэлдэх хүрээлэн.
gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ