БЗД-ийн 2,7 дугаар хорооны байрнуудыг хамгаалалтанд авлаа

2021-01-25

Баянзүрх дүүргийн 2-р хороо 8/1 дүгээр байрны нэг өрхийн 3 иргэнээс, 7-р хорооны 38А байрны нэг иргэнээс Ковид-19 эерэг тохиолдол бүртгэгдсэн тул тухайн байрнуудыг хамгаалалтад авлаа.

Баянзүрх дүүргийн Онцгой комиссын зүгээс тухайн байрны иргэдийг яаралтай шинжилгээнд хамруулахаар шинжилгээний баг гарган ажиллуулж байна.

Иргэн та ОНЦ шаардлагагүй бол гэртээ байж, халдвар хамгааллын дэглэмээ сахихыг зөвлөлөө.

Эх сурвалж: БЗД-ийн онцгой комисс

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ