Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томилох тухай УИХ-аар хэлэлцэнэ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр 14:00 цагаас хуралдаж, Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцэнэ. Дараа нь 15.00 цагаас УИХ-ын нэгдсэн хуралдаан болох аж.

МАН-ын Бага хурлын 2021 оны нэгдүгээр сарын 22-ны өдрийн IX хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдад УИХ-ын гишүүн, Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн гишүүн Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн.

Улмаар УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан нар өнгөрсөн баасан гаригт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижирт Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх тухай албан бичгийг гардуулсан юм.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ