“Омикрон хувилбарын үед ҮС УНАХ сөрөг нөлөө илэрч байна”

2022-01-24

Омикрон хувилбар нь дельта хувилбараас хөнгөн шинж тэмдэг илэрч байгаа ч өвчлөөд эдгэх үед үс унах сөрөг нөлөө илэрч байгаа талаар Австралийн news.com.au сайтад мэдээлжээ.

Мөн хоолой зурах, үе мөч өвдөх, шөнө хөлрөх шинж тэмдгүүд илэрч байна.  Энэхүү үс уналт нь хүнээсээ хамааран 6-9 сар үргэлжлэх боломжтой гэнэ.

Дельта хувилбарын үед амт, үнэр алдагдах шинж тэмдэг түгээмэл байсан бол омикрон хувилбарын үед харьцангуй багассан байна.

Их Британи, АНУ, Өмнөд Африк зэрэг улсуудад өвчилсөн хүмүүсийн мэдээллээс харахад омикроны эхэн үед нуруу өвдөх түгээмэл бус шинж тэмдэг илэрч байгаа талаар Их Британийн dailypost.co.uk сайтад мэдээлжээ.
Эх сурвалж: news.com.au, dailypost.co.uk

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ