ОХУ-д А.Навальныйг суллахыг шаардсан жагсаал, цуглаанд оролцсон 2500 гаруй хүнийг баривчилжээ

Өчигдөр ОХУ-ын томоохон 90 гаруй хотуудад А.Навальныйг суллахыг шаардсан жагсаал, цуглаан боллоо. Энэхүү жагсаал, цуглаан дэлхийн томоохон хотуудад ч зохион байгуулагдлаа. Тухайлахад Их Британи, Финланд, Герман, Польш, Итали, Франц, Японд ийм жагсаал, цуглаан бас болж өнгөрлөө.

Өнгөрсөн зун Новосибирск хотноо хордсон А.Навальныйг Герман улсад эмчилсэн. Сөрөг хүчний удирдагчдын нэг болох түүнийг Орост буцан ирэхэд нь баривчилсан билээ. Тиймээс өчигдөр сөрөг хүчнийхэн ийнхүү түүнийг суллахыг шаардан жагссан юм.

Жагсаал, цуглааны үеэр жагсагчид хүчнийхэнтэй мөргөлдсөн тохиолдол олон гарлаа. Орой 20 цаг 50 минут гэхэд нийт Орос орон даяар 2200 хүнийг баривчлан саатуулсан тухай мэдээлсэн. 30 минутын дараа энэ тоо 2500 болсон.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ