БЗД-ийн нийтийн байрны 9, бусад голомтоос 7, нийт 16 хүнээс халдвар илэрлээ

Эрүүл мэндийн яамны өнөөдрийн мэдээллээрээ шинээр 16 тохиолдол илэрсэн гэв. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Улсын хэмжээнд 2021 оны нэгдүгээр сарын 23-нд  12,848 хүнд коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээ хийхэд 16 хүнээс халдвар илэрлээ. Эдгээр 16 хүн Улаанбаатарт хотод бүртгэгдсэн.

Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нийтийн байрнаас халдварын 9 тохиолдол илэрсэн. Батлагдсан тохиолдол өвчнийхөө нууц үед тухайн байранд очиж байсантайгаар холбоотойгоор дээрх 9 тохиолдол илэрсэн. Иймээс энэ хэсэгт голомтын тандалт илрүүлгийг хийж эхэлсэн. Гэр хорооллын 400 гаруй өрхийн 1,000 гаруй хүнд тандалт, шинжилгээг эхлээд явж байна.

Бусад тохиолдол нь өмнө нь батлагдсан тохиолдлын гэр бүл түүнтэй хавьтал болсон ажлын газрын хүмүүсээс илэрсэн.

Улаанбаатарт 798 батлагдсан тохиолдол боллоо. Бусад халдвар гарсан аймагт шинээр халдвар бүртгэгдээгүй. Дотоодын халдвар 1124 байна.

Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 1627, эдгэрсэн 1149 эмчлэгдэж байгаа 465 байна. Үүнээс 415 хөнгөн, 43 хүндэвтэр, 6 хүнд, 1 хүн маш хүнд байна. Сүүлийн 24 цагийн дотор 24 хүн эдгэрч эмнэлгээс гарсан” гэлээ.

24 хүн эдгэрч эмнэлгээс гарлаа

Өнгөрсөн өдөрт 24 хүн эдгэрч эмнэлгээс гарлаа. Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 1,627. Үүнээс эдгэрсэн 1,149 буюу 70.6 хувь нь эдгэрлээ.

Одоо нийт 465 тохиолдол эмчлэгдэж байна. Эдгээрээс биеийн байдал маш хүнд, 1, хүнд 6, хүндэвтэр 43, хөнгөн 415 хүн байна.

Үүнээс ХӨСҮТ-д 160 хүн эмчлэгдэж байгаагаас хөнгөн 138, хүндэвтэр 20, хүнд, 1, маш хүнд 1 хүн байна.

Цэргийн төв эмнэлэгт 115 хүн эмчлэгдэж байгаагаас хөнгөн 94, хүндэвтэр 20, хүнд 1, маш хүнд хүн байхгүй. Нийт 163 хүн эмчилгээ, ажиглалт, тандалтад байна.

 

 

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ