“Мөнгөн мод” цом гардуулах ёслол хойшиллоо

2022-01-24

Монгол Улсын Засгийн газрын 2008 оны тогтоолоор батлагдсан “Шилдэг уран бүтээлч шалгаруулах журам” – ын хүрээнд жил бүр зохион байгуулагддаг “Мөнгөн мод” наадам энэ жил 13 дахь удаагаа болох гэж байна.

Соёлын яамны чиг үүрэг шинэчлэгдсэнтэй холбогдуулан соёлын бүтээлч үйлдвэрлэлийн 12 салбарын хүрээнд нийт 24 төрөлд шилдэг бүтээл болон  шилдэг уран бүтээлчийн материалыг 2022 оны нэгдүгээр сарын 3-ны өдрөөс 18-ны өдрийг хүртэлх хугацаанд цахим хэлбэрээр хүлээн авлаа. Энэ жилийн “Мөнгөн мод” наадмын 24 төрөлд 300 гаруй бүтээл, уран бүтээлч өрсөлдөхөөр бүртгүүллээ.

Соёлын яамнаас шилдэг уран бүтээл, уран бүтээлчид “Мөнгөн мод” цом гардуулах ёслолын арга хэмжээг 2022 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр ДБЭТ-т зохион байгуулахаар төлөвлөж байсан боловч ковид цар тахлын тахлын нөхцөл байдлын улмаас нэг сарын хугацаагаар хойшлууллаа.

Эх сурвалж:Соёлын яам

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ