МАН-ын Бага хурлаас Л.Оюун-Эрдэнийг 99.2 хувийн саналаар дэмжлээ

2021-01-22

МАН-ын Бага хурлын гишүүд Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшигч Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг 99.2 хувийн саналаар дэмжлээ. Одоо УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, түүний дараа чуулганы хуралдаан хуралдаж Ерөнхий сайдыг томилох юм.

Хурлын үеэр Монгол улсын Ерөнхий сайдад нэр дэвшигч Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ  баримтлах бодлого, үйл ажиллагааны чиглэл, зарчмаа танилцуулсан юм.
Ингэхдээ тэрээр “Нийгэм дэх шударга ёсны засаглалыг бий болгох тэмцлийг үргэлжлүүлэх, тэгш бус байдлыг багасгах, дундаж давхаргыг дэмжих, цар тахлын дараах улс орны эдийн засаг, нийгмийн бодлогыг Алсын хараа 2050 хөгжлийн бодлого, үндэсний нэгдмэл байдал, үнэт зүйл дээр тулгуурлан явуулна” хэмээжээ.
gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ