
Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх мэдээллийг өгч байна.
ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан “Халдвар авч буй хүмүүсийн сүүлийн тав хоног зорчсон тэмдэглэлийг үзэхэд дэлгүүр, эмнэлэг, нийтийн тээврээр үйлчлүүлж байх үедээ 63 хувь нь халдвар авчээ.
Альфа, дельта хувилбарын үед таван хүн тутмын нэг нь хүүхдүүд байсан бол омикроны үед 21.7 хувийг нь хүүхдүүд эзэлж байна.
Нэгдүгээр сарын 6-нд ПСР шинжилгээгээр омикроны зөөвөрлөгдсөн 12 тохиолдол, дотоодод 5 тохиолдлыг зарласан. Сүүлд дахин зөөвөрлөгдсөн 13 тохиолдол омикрон, дотоодын зургаан сорьцонд омикрон болох нь батлагдлаа. Ингэснээр нийт зөөвөрлөгдсөн 25, дотоодод 11 тохиолдол нийт 36 омикрон хувилбар батлагдлаа. Нийт тохиолдлын 91 хувь нь омикрон байна” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй