А.Амбасэлмаа:Ойрын хавьтлууд байсан Хас, ХХБ-уудад тандалт, шинжилгээ хийж байна

2021-01-22

Сүүлийн 24 цагийн хугацаанд найман хүнд коронавирус илэрчээ.

  • Нэг нь ХӨСҮТ-ийн эмч
  • Долоо нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтал байна.

Халдвар авсан 483 хүн эмчлэгдэж байна. Мөн өнөөдөр 51 хүн эдгэрч гарлаа.

Өчигдөр батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал болсон хүмүүс Хас, Худалдаа хөгжлийн банкинд ажилладаг тул Хас банкны таван хүнийг тусгаарлажээ.

Мөн Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын ажилчдыг хоёр дахь хавьтлаар шинжилгээнд хамруулж байгаа аж.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ