Х.Баттулга: Сү.Батболдын удирдсан баг төрийн эргэлт хийж байна

2021-01-21

УИХ-ын чуулганы 2021 оны нэгдүгээр сарын 21-ний өдрийн үдээс хойших хуралдаанаар Ерөнхий сайдыг өөрийнх нь хүсэлтээр чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор Ерөнхийлөгч чуулганы танхимд үг хэлж байна.

Ерөнхийлөгч Х.Баттулга:

Ерөнхий сайд тааж тааварлахын аргагүйгээр, учир битүүлэг шалтгаанаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх боллоо.

Яагаад үндэсний эв нэгдлийг бусниулах, Ерөнхийлөгчийг ил гүтгэх болов гэдгийг гайхахын дээдээр гайхаж байна.

Тусгаар Монгол улсыг эзэгнэн дарах гэсэн, Ерөнхий сайд асан Сү.Батболдын удирдсан бүлэг төрийн эргэлт хийж байна. Оюутолгой төслийг дотоод, гадаадын хуулийн байгууллагууд шалгаж эхэлсэн. Гол холбогдогч нь Сү.Батболд гэдгийг хаа хаанаа тогтоогоод эхэлсэн.

Ийм учраас тэрээр монголын төрийг хямрааж, монголын ард түмний сонголтыг нухчин дарах гэсэн ажлыг зохион байгуулаад эхэлсэн.

ҮАБЗ нэгдмэл санаатайгаар хамтран ажиллаж байсан. Ардчилал анх ирсэн газраа ирлээ. Монгол Улс засаглалын хямралд орлоо гэдгийг УИХ-ын индэр дээрээс дүгнэн мэдэгдэж байна.

У.Хүрэлсүхийг үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөхийг огт дэмжихгүй байна.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ