
Ахлах шинжээч Д.Нарангэрэл ковидын “Омикрон” хувилбар болон 0-5 насны хүүхдүүд ларингит, хатгаа, менингитээр хүндэрч байгаа талаар өөрийн цахим хуудсандаа бичжээ.
Тэрбээр “Омикроноор өвдсөн 0-5 насны хүүхдүүд ларингит, хатгаа, менингитээр хүндэрч байна. Айлгах гээгүй анхааруулж байгаа юм шүү. Иймээс Эцэг эхчүүд хүүхдүүдээ онцгой анхаарал халамж тавих. Үүнд: 1. Бага насны хүүхдийг дэлгүүр, худалдаа, олон нийтийн болон хоолны газраар дагуулж явахгүй байх,
2.Хүүхдийн ам, хоолойг өглөө, өдөр, орой сод, давс (жамц давс бол бүүр сайн), тамидин зэргийн уусмалаар ээлжлэн 7-10 хоног сайтар зайлах, арчих,
3. Гарыг нь сайтар савандаж угааж сургах,
4. Хүүхдийн тоглоомыг давс, содтой усаар өдөр бүр угааж цэвэрлэх,
5. Хөнжил, гудсыг нь наранд тавих,
6. Өрөө тасалгааны цонхыг ээлжлэн өдрийн цагаар 10-15 минут нээж агаар сэлгэх, чийгтэй цэвэрлэгээ хийх,
7.Хүүхдийн хөтөвч, ОО-ийн өрөөг ахуйн хэрэглээний бодисоор өдөр бүр цэвэрлэх,
8. Хүүхдээ асрах, хөхүүлэхээс өмнө гараа сайтар савандаж угаах
9. Хүүхдийг шүлсдэж үнсэхгүй байх.
Хүүхэд гэнэт өндөр халуурах (38,5 түүнээс дээш), биеэр тууралт гарах, бөөлжих, хамар урвалын гурвалжин хөхрөх, амьсгаадах зэрэг шинж тэмдэг илэрвэл нэн ЯАРАЛТАЙ өрхийн болон эрүүл мэндийн байгуулагад хандаарай. Цаг алдаж огтоос болохгүй шүү.
Өнөөгийн байдлаас харахад ер нь сургуулийн танхимын сургалтыг 14 хоногоор хойшлуулж цахимаар оруулах нь зүйтэй санагдана” гэжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
15 cэтгэгдэлтэй
Өрхийн эмнэлэг чинь ирдэггүйн байна гэж, очиж үзүүлэх гэхээр гадаа оочирлоод улам дааруулж байна. Мөн өрхийн эмнэлгүүд тоохгүй өөдөөс бараг уурлаж байна лээ
Tanhim tsahim ali ali ni demii amralaa 14 honogoor sungasan deereee
Цахимаар хичээлүүлэх хэрэгтэй
Өрхийн эмнэлэгийн эмч нар их хүнд сурталтай ш дээ. Тэгээд бас мэдлэг муж
14hnogoor sungasan dr shv
zugeer odoo hiceelleh hergteiishte 2 jil elii balai ymshig sursan medsen zuilgui bailaashtee
uguee yu yriad bgan surlagagu bolloooshdeeee surmaar bn yvmaar bn gertee baisaar bgad niigemd hariltsaj cddaggu dotogshoogoo bolj duuslaashdee yamat hetsuunbe odo teged ene 14 honog n 3sar boloh bailgu novsh gej zugeer l suragchid am hamraa davstai usaar zailad maskaa zuugeed deglemee bariad yvj bsnaara yvchihaj boldogguimuudaaa
tsahimaar ugaasaa sain oilgodoggui yumaaaaaaa zugeerl hicheelde yvay tehuuu ugasa eej aav narn tegeel huvi huvidn deglem bariulah blgude yun 14 honogve
Odoo unendee chadkue uhwel uhii hamaa alga
Цахимаар хичээллүүлэх хэрэгтэй
Za hutsaarai balai avgai min
Хүүхэд өвдөх хэцүү шүү.Ялангуяа жоохон хүүхэд .Цэцэрлэгтээ 2 хоног яваад л ханиад хүрчихээд ирэх юм юм. 14 хоног карентин тогтоосон нь дээр байхаа
orh orno bolhgui bolhoor dvvreg orno zvgeer bvr namdhgui bolhoor shono ochood vzvvlne hvndersn bn hewt😪😪😪 yagaad hurdan tvrgen tsag tuhaid ni uridchilan sergiileh arga hemjee awj boldguin be oorsdoosoo holduulj iishee yw tiishee yw nogoo gazar ni zogsoo zaigui hanialgaad bhd haluurwal ireerei😡😪
Baga nasnii xvvxdvvd vaktsin xiilgeegvv deereesni gaduur ix xaniaadtai nus goojson xvmvvs bxd xvvxdvvdiig ersdeld oruulaxguin tuld tsaxim ni deer
Baga nasnii xvvxdvvd vaktsiin xiilgeegvv ersdeld orno xijeel oroodch yaadgiinbee xvvxdvvdiinxee ervvl mendiig bdoy