“Суурь өвчтэй хүмүүс омикроноор өвчилбөл эрчимт эмчилгээнд орох нь дельтагаас илүү байна”

2022-01-19
Омикрон хувилбарын халдвар авсан иргэдийн 60 хувь нь хөнгөн шинж тэмдэгтэй байгаа боловч суурь өвчтэй хүмүүсийн хувьд эрчимт эмчилгээнд орох хувь нь дельта хувилбараас өндөр байгаа талаар ХӨСҮТ-ийн эмнэлгийн тусламж үйлчилгээ эрхэлсэн дэд захирал Ц.Чинбаяр мэдээлэв.
Тэрбээр “Нийт хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн 30 хувь нь хөнгөн, үлдсэн нь хүндэвтэрээс нэн хүнд хүмүүс байна. ХӨСҮТ-д эмчлүүлж буй хүмүүсийн 30-35 хувь нь хүнд, нэн хүнд байна.

Суурь өвчин нь хүнд хүмүүс халдвар авсан тохиолдолд эрчимт эмчилгээнд орох нь дельта, альфагаас илүү байна. Үндсэн өвчнийх нь хүндрэл илүү их байна. Нэн хүнд, хүнд байгаа хүмүүсийн дийлэнхийг зүрх, судасны өвчлөлтэй, чихрийн шижинтэй, уушгины архаг өвчтэй, таргалалттай хүмүүс эзэлж байна.

Хуурай ханиалгах, хоолой сэрвэгнэх, хамар битүүрэх, халуурах шинж тэмдгүүд түлхүү илэрч байна” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ