Ц.Билэгтсайхан: Халдвар энэ эрчээрээ явбал өдөрт 50-60 мянган тохиолдол бүртгэгдэнэ

2022-01-19

ХӨСҮТ-ээс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан:

Цагаан сарын баярын дараагаар хичээл, сургууль эхэлнэ. ХӨСҮТ дээр хувилбарын тандалтын шинжилгээ хийгддэг. Оны өмнөх шинжилгээгээр нийт тохиолдлын 1-3 хувь нь омикрон хувилбар байсан байна. Он гараад эхний долоо хоногт нийт халдварын 40-50 хувь нь омикрон, хоёр дахь долоо хоногт 60-70 хувь нь омикрон хувилбар байсан бол энэ долоо хоногт 90 хувьд хүрсэн байна. Хичээлийг хойшлуулах нь хамгийн сүүлийн хувилбар, цахимаар хичээлийг эхлүүлэх боломжтой.

Хариу арга хэмжээ авахгүй, энэ эрчээрээ өсвөл хоёрдугаар сарын эхний долоо хоногт халдварын тохиолдлын тоо 50-60 мянгад хүрэх боломжтой. Үүнийг дагаад орны ачаалал нэмэгдэнэ.

Цагаа сараар гэр гэртээ л золгож баярлах нь зөв. Ах дүү, аав ээжтэйгээ цахимаар, утсаар ярьж золгоорой.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ