У.Хүрэлсүх:Жагсаалыг үймээн самуун болгох гэсэн Ерөнхийлөгч Х.Баттулгатай хариуцлага тооцох ёстой

2021-01-21

Ерөнхий сайд У.Хүрэлсүх:

Амаржсан эхээс хариуцлага алдсан нөхдийн өмнөөс мөн хувиасаа чин сэтгэлээсээ уучлал гуйж байна.

Ерөнхий сайдын хувьд ёс зүйн хариуцлага хүлээх ёстой гэж бодож байна. Шат шатандаа хариуцлага, дэг журмаа сайжруулж, алдаа гаргавал хариуцлагаа үүрч чаддаг төр байх ёстой.

Ялвал ялж, ялагдуул довон дээрээ үхдэг хувь заяа цэргийн хүнд бий. Би өөрөө цэргийн хүн. Хэн нэгэн рүү гаргасан алдаагаа бухаж орхих нь удирдагч хүний шинж биш.

Ерөнхий сайд гэсэн эрхэм хүндэт албан тушаалаас огцорч байгаагаа албан ёсоор мэдэгдэж байна.

Миний итгэж найдаж хамтарч ажилласан Х.Баттулга ард түмнийг үймээн самуунд турхирч, тайван жагсаалыг улс төржүүлж, санхүүжүүлсэн. Миний итгэл найдвар үнэхээр алдарч байна. Цаашдаа ч жагсаалыг зохион байгуулалттай хийж,  олон ниийтийг эмх замбараагүй байдалд турхирахаар төлөвлөж байгааг үгүйсгэхгүй.

Зөвхөн өөрийнхөө сонгууль руу чиглэсэн улс төрийн оноо авах гэсэн, ард иргэдийн сэтгэл санааг үймүүлсэн мэдээллийг олон удаа цацаж хийж байгааг надаар хэлүүлтгүй мэдэх байх.

Цаашдаа Монгол Улсын Ерөнхийлөгч ийм зохисгүй үйлдэл битгий гаргаасай гэж хүсэж байна.

Үндсэн хуулийн дагуу Ерөнхийлөгч Х.Баттулгатай хариуцлага тооцох ёстой гэдгийг МАН-ын даргын хувьд илэрхийлж байна.  Ард түмнийхээ амгалан тайван байдлыг бодож, цар тахлын үед эмх замбараагүй байдал үүсэхээс сэргийлж, үүрэгт ажлаасаа огцорч байна.

Эцэг хүний хувьд сэтгэл шимширсэн, дахиж битгий ийм юм болиосой гэж бодож огцорч байна. Төрийн албан хаагч хариуцлага алдвал төр засаг нь хүртэл огцордог юм байна гэдгийг төрийн албан хаагч нар маань ойлгоосой гэж хүсэж байна. Би алдаа гаргавал хариуцлага үүрэх ёстой шүү гэдгийг үлгэр жишээ үзүүлэхийн тулд огцорч байна.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • Уржигдар, өчигдөр өрнөсөн үйл явдал чинь тэр аяараа л хиймэл, зохион байгуулалттай зүйл болчих шиг боллоо доо. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр нэгэн нэгэнрүүгээ цухалдаж, ундуйцсан мэт харагдсан ч үнэн хэрэгтээ бол яг л хуучин тэр үйл явдал өрнөх янзтай харагдаад байна.

Холбоотой мэдээ