Тэмүүлэн хүүгийн ээж Ж.Хишиг-Амгалан: Болдог бол нөгөө бөөрөө ч хүүдээ өгчихмөөр байна

2022-01-19

10 насандаа архаг бөөрний дутагдалд орж, 24 жил тасралтгүй тэмцсэн И.Тэмүүлэнгийн амь насыг аврах хандивын аянг эхлүүллээ. Тэрбээр өдгөө 34 настай юм.

Ээж нь хүүдээ нэг бөөрөө өгсөн ч бие нь хүлээж авахгүй, үр дүн муутай байгаа юм. Эмч нарын хэлснээр Тэмүүлэнд дөрвөн сарын хугацаа үлдэж.

Эцсийн найдвар нь БНСУ-д 300 сая вонноор эмчлүүлэх юм.

И.Тэмүүлэнгийн ээж Ж.Хишиг-Амгалан “Хүүгээ их тэвчээртэй гэж биширч явдаг. Миний хүү сэтгэлийн тэнхээтэйдээ л байгаа. Ард түмэн, ах дүүс маань бүгд их тусалж байгаад маш их баярлаж байгаа шүү. 60 мянган хүн 10 мянган төгрөг шилжүүлэхэд л болно гэж бодож байна. Та бүхэн минь сэтгэлийн хандиваа өгөхийг гуйж байна. Амьдрах дөрвөн сараас нэг сар 27 хоног нь өнгөрчихсөн байна. Болдог бол үлдсэн өрөөсөн бөөрөө ч өгчихмөөр байна, даанч эмч нар болохгүй гэсэн” гэлээ.

Данс: Хаан банк 5057901208 И.Тэмүүлэн

Холбоо барих утас: 99076030, 99176404 И.Тэмүүлэнгийн аав, дүү

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ