Ж.Ганбаатар: ПиАр-аа багасгаарай, дарга минь. Ярихаа багасгаж, хийх хэрэгтэй шүү

2022-01-18

УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газрын гишүүнийг томилох асуудлыг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир:

Утааны асуудалтай холбоотойгоор яамны удирдлагуудыг татаж байгаа нь зөв гэж бодож байна.  Утааны асуудал дээр ямар байр суурьтай байна вэ? Иргэдийн хувьд хатаалга муутайгаас болж чийгтэй, уугилт ихтэй, шаталт багатай болж байна гэж байна.

БОАЖ-ын сайдад нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ:

2019-2020 онд утаа 50 хувиар буурсан. Энэ жилийн хувьд Тавантолгой түлш компанид техникийн шинэчлэл хийгдээгүй байгаа. Үйлдвэрлэлийн тал дээрээ анхаараад чанар, стандартыг сайжруулах дээр шинэчлэл хийгдээгүй. Чанар дээр маш сайн анхаарах ёстой.

УИХ-ны гишүүн Ж.Ганбаатар:

ПиАр-аа багасгаарай даа, дарга минь. Таны ПиАр хэтэрхий их шүү. УИХ-д ажлаа тайлагнана шүү. Хэтэрхий сошиалаар, ПиАр-аар ажлаа явуулдаг. Хэтэрхий тийм байдалтай асуудал хандахаар иргэдэд хүлээлт их болдог. Хоёрхон жил болж байгаа юман дээр техникийн шинэчлэл гэж ярих нь илүүц. Амаа багасгаж, ажлаа сайжруулах хэрэгтэй шүү.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ