
Сангийн сайд Б.Жавхлан тэтгэвэр, тэтгэмж нэмэх эсэх талаар тайлбар хийв.
Тэрбээр “Тэтгэвэр, тэтгэмжийг халамжийн бодлоготой уялдуулах ёстой. Сүүлийн хоёр жилд ковидтой холбоотойгоор халамжийн бодлогыг нилээд тэллээ. Ковидоос өмнө тэтгэмж, тэтгэврийг жилд 8 хувиар нэмдэг байсан бол 2021-2022 онд нэмээгүй.
Учир нь ковидын хоёр жил хүүхдийн мөнгө, бусад татварын бодлогоор дамжуулаад халамжууд 8 битгий хэл 20-30 хувиар нэмэгдсэн.
Цаашдаа ковидын дараа халамж, хүүхдийн мөнгө зогсвол нөхөөд тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх асуудлыг зайлшгүй тавих учиртай.
Гэхдээ хэзээ гэдгийг, төсвийн бололцоо ямар байхыг судлах ёстой. Тэтгэвэр тэтгэмж нэмэх бол мөнхийн сэдэв, өнөөдөр яригдаж байгаа асуудал биш. Цаашид тэтгэврийн зөрүүг арилгах, инфляцитай уяж нэмэх асуудлыг төсвийн боломжийн түвшинд шийднэ” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
13 cэтгэгдэлтэй
Жавхаа үеийнхэн чинь эхнээсээ тэтгэвэрт гарч эхэллээ.Гомдолтой л байгаа юм байна лээ.
Хуцдаг халтар вэ Та нар цалингаа хас Хөгшидөө яаж 350 мянгаар амьдар гээд байгаая Ахмадууд бид тэгвэл талбай дээр очиж хэвтэнээ
32 тэрбумын богд зонховоо зогсоо лалраа
Их хурлын гишүүд цалингаа 3,6 сая болгож нэмсэн ш дээ. Заавал ахмадуудын асуудлыг хүүхдүүдтэй барьцаалж тавьж байгаа нь доромжлол шүү
босоцгоо дарлагдсан ардуудБоолчуудын ёртөнцБосоцгоо….
Босоцгоо дарлагдсан ардуудБоолчуудын ёртөнц босоцгоо
болиочээ хүүхдийн мөнгөөрөө амьдарч бгаа өрх бүл хичнээн бгаа бол гэж бодож үзээч ээ
Zob zob er ni tosbiinhnii tsalin nemegdej baih shig.halamj bas.Tetgeberiin shinechlel hiij undseer ni oorchloh estoi. Huuli ch orj baih shig.
Энэ бүр нэг хийморгүй амтай сайд ш дээ. Өөрөөсөө өгөх гэж байгаа юм шиг л царайлна .Хаа очиж Ч.Хүрэлбаатар сангаа сайн мэддэг мундаг сайд бөйж
Онцын шаардлагагүй зарлуудаа танаач
Тэтгэвэрийн доод хэмжээг нэмэх үгүйг МАН л шийдэнэ дээ Харж л байя
Өөрсдөө идээд байгаа хичнээн тэрбум доллар идчээд олон юм ярьдаг гар вэ тэр гадаадад байгаа буруу гараар орсон Мөнгөө татвал уган монголчууд хэдэн жилдээ дажгүй өр ширгүй амьдарч болмоор доо толгой гэж олгой юмаа
Энэ мулгуу хүн дээ..Оюун-Эрдэнэ яахаараа ингэж тэнэгүүдийг сайдын суудлаар тэтгээд байдаг хүн бэ.Өөртэйгээ ижил олон тэнэгүүд хамтарахаар амар сайхан байдаг юм болов уу.10 тэрбум төгрөг гаргаад ганц аятайхан эмнэлэг барьж чадөхгүй байж 32 тэрбумаар ганц хөшөө баринаа.Энэ эрүүл ЗГ мөн үү.Ганц л үнэн энд бий.Хөшөө барихад унац сайн унадаг.