Я.Содбаатар, Т.Мөнхсайхан нар огцрох хүсэлтээ өгснөө мэдэгдлээ

2021-01-20

“Өргөө” амаржих газраас коронавирусын халдвар авсан дөнгөж төрсөн эхийг халаад, таавчиктай нь хүйтэнд гаргаж авч явсан асуудал олон нийтийн бухимдлыг төрүүлсэн.

Мэдээллийн эхэнд УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатар мэдээлэл хийж, УОК-ын удирдлага огцорч байгаагаа мэдэгдлээ. Тэрээр хариуцлагатай албанд томилсон Ерөнхий сайдад талархал илэрхийлж, цар тахалтай амжилттай тэмцэж байгаагаа илэрхийлж, уучлал хүслээ.

Мөн ЭМ-ийн сайд Т.Мөнхсайхан огцорч байгаагаа хэллээ. Тэрээр эрүүл мэндийн салбарт шинэчлэл хийж эхэлсэн тухайгаа хэлж, ганц нэг хүний алдаагаар эрүүл мэндийн салбарыг бүхэлд нь харлуулахгүй байхыг хүслээ.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ