“Замын-Үүдээс Улаанбаатар хүртэлх тээвэрлэлтийн үнэ 3.5 сая болж буурсан”

2022-01-18

Замын-Үүд авто замын боомт, ачаа тээврийн асуудлаар ЗТХЯ, ГХЯ, Боомтын зөвлөл хамтран мэдээлэл хийлээ. Боомтуудын үйл ажиллагааны талаарх мэдээллийг Мягмар, Баасан гараг бүрд 11:00 цагаас өгч байхаар болжээ.

Ачаа тээвэр 11-нээс эхэлснээс хойш эхний өдөрт 24 ачаа тээвэр нэвтрүүлж байсан бол сүүлийн өдөр 69 болтол нэмэгджээ. Хилийн 0 цэгээс чингэлгийг Зэвсэгт хүчнээс зохион байгуулж буй жолооч нар логистикийн төв хүртэл тээвэрлэж буй. Харин логистикийн төвөөс Улаанбаатар хүртэл тээврийн жолооч нар тээвэрлэх боломж нь нээлттэй байгаа гэв.

Мөн 0 цэгээс логистикийн төв хүртэл тээврийн хөлсийг төр хариуцаж байгаа бол Замын-Үүдээс Улаанбаатар хүртэл 3.5 сая болж нилээдгүй буурсан нь хуучин үнэ рүүгээ дөхөж очжээ. Энэ нь ачаа, тээврийн үнэ нэмэгдэх үндэслэл байхгүй гэж албаныхан мэдээлэв.

Өнөөдрийн байдлаар есөн мянган орчим чингэлэг Эрээн талд бөөгнөрснөөс 369-ыг нь татан авчээ.

Цагдаагийн дэд хурандаа Б.Ууганбаяр  “Хилийн 0 цэгээс Замын-Үүд хүртэлх тээвэрлэлтийн үнийг улсаас дааж байгаа. Тиймээс үүн дээр авлига өгөх, ачаа бараагаа урагшлуулах асуудал огт байхгүй.

Гаалийн бүрдүүлэлтээ хийгээд логистикийн төв дээр очсон хойно нь иргэд, хуулийн этгээд ачаагаа авах нь чөлөөтэй” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ