Б.Одончимэг: Омикрон хувилбарын үед биеэр тууралт гарах, шээсний гарц багасаж байвал эмнэлэгт хандана

2022-01-18

Омикрон хувилбарын онцлог, авах аргэ хэмжээн талаарх зөвлөгөөг УНТЭ-ийн Уушги,харшил судлалын төвийн дарга Б.Одончимэг хүргэлээ.

Тэрбээр “Шинж тэмдэг нь харьцангуй хөнгөн хэлбэрээр явагдаж байгаа боловч зовиур ихтэй байна. Вакцин хийлгээгүй бол өвдөх магадлал 100 хувь, хоёр тун хийлгэсэн бол өвдөх магадлал 75, гурав дахь хийлгэсэн бол өвдөх магадлал 35 хувь байна.
Нийтлэээр халуурах, ханиалгах, ядарч сульдах, нус гоожих, хоолой сөөх, амт, үнэр алдагдах шинж тэмдэг илэрч байна.

Амьсгаадах, цээжээр өвдөх, биеэр тууралт гарах, амьсгал давчдах шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт хандах шаардлагатай.

Эерэг гарлаа гэхэд архаг, суурь өвчингүй бол гэртээ тусгаарлагдаж, халуун бүлээн зүйлээ сайн ууж, дархлаагаа дэмжих хэрэгтэй. Архаг суурь өвчин сэдэрч байна уу, амьсгаадаж байна уу, цээжээр хүндүүрлэж байна уу, шээсний гарц багасаж байна уу зэргийг анхаарч, шаардлагатай гэвэл эмнэлэгт хандана.

Хэрвээ эдгээр шинж тэмдэг илрэхгүй бол 3-5 хоногтоо эдгэрч байгаа.

Омикроноор өвдөөд эдгэсний дараа аюултай шинж чанар илэрвэл эмнэлэгт уушгины эмчид хандах хэрэгтэй.

Хэрэв танд аюултай шинж тэмдэг илрээгүй, эмч танд зөвлөөгүй бол антибиотик эмчилгээнээс татгалзах хэрэгтэй” гэлээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ