Ерөнхий сайд БОАЖ-ын сайд томилох асуудлыг Ерөнхийлөгчтэй зөвшилцөж, маргааш чуулганаар оруулж тангараг өргүүлэх гэнэ.
Б.Бат-Эрдэнэ нь МАН-ын НАМЗХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга, “JCI” Олон улсын байгууллагад ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол улсын Шадар сайдын зөвлөхөөр тус тус ажиллаж байжээ.
2015 онд МХЕГ-ын дэд даргыг түр орлон гүйцэтгэгчээр томилогдож байсан. Харин 2018 онд ЗГХЭГ-ын дэд даргаар ажилласан. Тэрбээр 1999 онд Улаанбаатар их сургуулийг түүх судлаач мэргэжлээр төгссөн. Мөн БНСУ-ын “Корейн Айр” компанийн дэргэдэх академийг агаарын тээврийн мэргэжилтнээр төгсжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй