Омикроноос хамгаалахын тулд N95 маск зүүхийг АНУ иргэддээ зөвлөж эхэллээ

2022-01-17
АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс нэг удаагийн болон даавуун маскны оронд N95 маск зүүж, омикрон хувилбарын халдвараас сэргийлэхийг ард иргэддээ зөвлөж эхэлжээ.
Коронавируст халдварын эсрэг өөр, өөр төрлийн амны хаалтын хамгаалалтыг хамгийн сайн хамгаалж байгаагаас нь муу руу нь эрэмбэлсэн байна.
Ингэхэд даавуун маск нь хамгийн муу хамгаалалттай бол бидний өдөр тутамдаа зүүж хэвшсэн нэг удаагийн амны хаалт доороосоо хоёрт жагсжээ.
Харин өндөр шүүлтүүрийн N95 амны хаалтыг халдвараас хамгийн үр дүнтэй хамгаална гэж онцолсон байна. “N95” хэмээх нэрний учир нь энэхүү маск 0.3 микроноос том хэмжээний хэт бичил тоосонцууруудын 95 хувийг шүүх чадвартай байдаг байна.
Цар тахал эхэлж буй үед N95 маск нь энгийн иргэдэд олдоц муутайгаас гадна харьцангуй өндөр үнэтэй байсан учраас уг маскыг халдварын голомтонд ажиллаж буй эмч ажиллагсдад зүүхийг АНУ удирдгал болгож байсан бол одоо нөөц хэвийн болсноор энгийн иргэдэд ч зүүхийг зөвлөж эхэллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ