Хүүхдийн мөнгөө сар бүр хүсэлт гаргаж авах шийдвэрээ цуцалжээ

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгох журмын талаар Засгийн газрын нэгдүгээр сарын 12-ны хуралдаанаар хэлэлцсэн. Уг хуралдаанаар Ерөнхий сайдын зүгээс сар бүр хүсэлт гаргах нь иргэдэд хүндрэл учруулна хэмээн үзэж өөр шийдэл олохыг даалгасан.

Журмыг хуулийн хүрээнд хэрхэн өөрчлөх талаар судалж, шийдвэрлэх талаар холбогдох сайд нарт үүрэг чиглэл өгөөд байсан юм.

Тэгвэл холбогдох яамнаас мөнгөө бэлнээр авах хүсэлтэй иргэд цахим платформууд ашиглан, бүх сараа нэг дор сонгон бүртгүүлэх боломжтой болжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ