Ц.Цэрэнпунцаг: “Богд Зонхова” төсөл агаарын бохирдлыг бууруулна

2022-01-14

“Богд Зонхова” төслийг санаачилсан гурван гишүүний нэг УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг мэдээлэл өглөө.

Тэрбээр “Богд Зонхова төсөл 7-8 жилд баригдсан өртгөө нөхнө. Гандангийн хавиар 200-300 мянган гадны жуулчид ирдэг гэх статистик бий. Богд Зонхова цогцолборт гадны иргэдийг төлбөртэй нэвтрүүлнэ.

Өнөөдөр хандивын мөнгөөр барилгын ажил явж байна. Төслийн нийт төсвийн 10 тэрбум нь Тасганы овоо орчимд инженерийн шугам сүлжээ татахад зориулагдана.

Одоо энэ утаа байна. Гандан орчимд хөрсний бохирдол тоймоо алдсан. Хотынхоо төвд утаа униараа гаргаад, ил гал түлээд сууж байна. Айлаар ярих юм бол гэрийнхээ том өрөөний голд нь ил гал түлээд, үнсээ хаяж байна. Олон асуудал байгаа, энэ олон асуудлыг шийдэж байгаа.

Агаарын бохирдол, хөрсний бохирдолтой холбоотой олон асуудлыг шийдэж байгаа. Нийгмийн эрүүл мэндтэй холбоотой олон асуудлыг шийдэх учраас хэрэгжих ёстой гэж үзэж байна” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ