БШУЯ:Хичээлийг хоёрдугаар сарын 1-нээс теле болон цахим хэлбэрээр эхлүүлнэ

2021-01-20

ЕБС-ийн сурагчдын хичээл өмнөх батлагдсан хуваарийн дагуу хоёрдугаар сарын 1-нээс теле болон цахим хэлбэрээр эхлэх тухай БШУЯ-наас мэдээлжээ.

Тус яамнаас гуравдугаар сарын 1-нээс сурагчдыг танхимаар хичээллүүлэх саналаа УОК-т Даваа гарагт хүргүүлээд буй. Саналыг өнөөдөр Засгийн газрын хуралдаанд танилцуулах байсан ч хойшлуулжээ.

ЭМЯ-ны Ахлах шинжээч Д.Нарангэрэл “Халдвар гарсан зургаан аймагт 26-50 хоног өвчлөл гараагүй. Энэ аймгуудад халдвар хамгааллын дэглэмээ сахиж танхимаар хичээллэх боломжтой гэж үзэж байгаа.

Харин нийслэл хотод голомт идэвхитэй байгаа учраас танхимаар хичээллэхгүй байх нь зүйтэй гэсэн саналтай байгаа. Цаашдаа тархвар зүйн байдал, эрсдэлийн үнэлгээнд суурилж саналаа УОК-т хүргүүлнэ” гэв.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ