“Асахгүй байсан болохоор аргаа барсандаа ороолтоо шатаачихлаа”

2022-01-14

Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Эрчим хүчний сайд, Тавантолгой түлш ХК-ийн албаныхан сайжруулсан шахмал түлшний чанарыг шалгахаар түлш борлуулах цэгүүд болон айлуудаар явсан.

Шалгалтын үеэр дээрх гэрээс хар утаа гарч байсан айлаар ороход нэгэн иргэн ороолтоо шатаасны улмаас хар утаа гарсан байжээ.

Тухайн иргэн “Асахгүй байсан болохоор хоолоо хурдан болгох гээд, аргаа барсандаа ороолтоо шатаачихлаа” хэмээн тайлбарыг өгөв.

Өчигдрийн/2022.01.13/ шалгалтын үеэр иргэд сайжруулсан шахмал түлшний чанарыг хоёр жилийн өмнөхөөс эрс муудсан, чийгтэй байгаа учраас уугилт их явагдаж байна, бүрэн шатахгүй байна гэж дүгнэж байсан юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • За больж үзээрэй. Хэзээ байтлаа та нар тийм дүгнэлт хийсэн юм. Хачин хачин юм л яриад байсан биздээ

  • Хэн нэгний захиалгаар одоогийн засаг төрийг харлуулах гээд, яаж ч бодсон арчаагүй хүн галаа асаах гэж галдаа ороолт шатаагаад сууж байдаг арчаагүйх.Галын бурхан хилэгнүүлж амьдрал нь яаж өөдлөх вэ дээ?

  • Түлэх түлээ авах амжиргаатай байлгаж чадахгүй, асуудал байгаад байвал, хүн ардаа тайван амгалан амьдруулах гарцыг олж чадахгүй бол албан тушаал хаших хэрэг юу байна. Засгийн газар, ерөнхийлөгч гэж төрийг төлөөлж яана.

  • Шахмал түлшээ зрююогсоо ХҮРЭЛСҮХ ш  .. стандарт бус юм хийчихээд  алдаа дутагдлаа засаж чадахгүй/байж.ард иргэдээс шалтаг хайгаад юу ч өөрчлөгдөхгүй шүү..Ороолт шалгалаа гээд ер  нь хэдий хэмжээний гал гарах вэ жаахан даавуу дүрс гээд л унтрааж биз..  

Холбоотой мэдээ