ШУУРХАЙ:Нэгдүгээр төрөхөд амаржсан эхээс Ковидын халдвар илэрчээ

2021-01-19

Нийслэлийн Өргөө амаржих газар буюу нэгдүгээр төрөх эмнэлэгт өнөө өглөө амаржсан эхээс коронавирусийн батлагдсан тохиолдол бүртгэгдлээ.

Тухайн иргэн нь 4-5 хоногийн өмнө ирж хэвтсэн бөгөөд батлагдсан тохиолдлын хавьтал учраас шинжилгээ авахад эерэг буюу халдвартай гарсан байна.

Нөхцөл байдалтай холбогдуулан төрөх тасагт хязгаарлалт тогтоосон байгаа бөгөөд бусад ээжүүдэд эмнэлгийн тусламжийг хэвийн үзүүлж байна.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ