Монгол охиныг зодсон солонгос 4 охинд хорих ял оноожээ

2022-01-13

БНСУ-д 13 настай Монгол охиныг 6 цагийн турш бүлэглэн зодсон 4 Солонгос охидод хорих ял оноолоо. Тодруулбал, өнөөдөр /2022.01.13/ БНСУ-д 13 настай Монгол охиныг 6-н цагийн турш бүлэглэж зодсон Солонгос 4 охиныг яллах шүүх хурал боллоо. 2021.11.27-нд Ульсан хотын прокурорын зүгээс яллагдагч 2 охиныг насанд хүрээгүй гэдэг шалтгаанаар ялаас чөлөөлж, үлдсэн 2 охиныг эцэг эхийн хяналтад байлгах ял шийтгэлийг төлөвлөсөн. Уг хэрэг Солонгос улс даяар цацагдаж, БНСУ-н ерөнхийлөгч, ЦЕГ, Хүний эрхийн өмгөөлөгчийн эрчимжүүлсэн ажиллагааны үр дүнд 4 Солонгос охидод тус бүр хүүхдийн хорих ангид ял эдлүүлэх шийдвэрийг тогтоолоо. Эх сурвалж: ГИЭРХ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ