
Омикрон хувилбарын үед илрэх эмнэлзүйн шинж тэмдэг авах арга хэмжээний талаар ХӨСҮТ-ээс зөвлөж байна.
Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвийн Чанарын албаны дарга, Анагаах ухааны магистр, тэргүүлэх зэргийн халдварын эмч Б.Батсүх, Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвийн Чанарын албаны менежер, ахлах зэргийн халдварын эмч Б.Энхжаргал нар асуултад хариулж зөвлөгөө мэдээлэл хүргэж байна.
ХӨСҮТ-ийн Чанарын албаны дарга, Б.Батсүх:
Омикрон хувилбарын халдварын нууц үе 3-5 хоног үргэлжилдэг. Вакцин хийлгээгүй бол өвдөх магадлал 100 хувь байна.
Омикроноор өвдсөн иргэдэд амьсгалын дээд зам буюу хоолой өвдөх, халуурах, хуурай ханиах, ядрах шинж тэмдэг түлхүү илэрч байна. 3-5 хоногийн дараа шинж тэмдгүүд арилна. Амьсгалахад төвөгтэй болох, цээжээр өвдөх, ухаан балартах шинж тэмдэг илэрвэл таны халдвар хүндэрсэн гэж үзнэ.
Шинж тэмдэг нь дельта хувилбарын хувьд 10 хоног илэрч байсан бол омикрон хувилбарын хувьд харьцангуй богино. Дельта дээр өндөр халуурч байсан бол омикрон дээр харьцангуй бага хэмтэй халуурч байна. Амт, үнэр мэдрэхгүй байх нь дельта дээр өндөр байсан бол чих шуугих, дотор муухайрах шинж тэмдэг илэрч байна.
Шинэ вирусийн эсрэг өвөрмөц эмчилгээ байхгүй. Өмнөх эмчилгээг хийж байна. Хөнгөн үед халуун, бүлээн шингэн юмаа ууж, халуун бууруулах эмээ ууна. Вирусийн эсрэг эмчилгээнд ремдесвир зэрэг эмийг ууж болно. Шинж тэмдгийн эсрэг эмчилгээ хийнэ. Хатгаа болж хүндэрсэн бол эмчийн заавраар антибиотик эмчилгээ хийнэ.
Мөн гурваас дээш хоног халуурч, амьсгал давчдаж, зүрх өвдөж, дэлсэж байвал 103-т дуудлага өгч, бусад хөнгөн үед өрхийн эмчээсээ зөвлөгөө авахыг зөвлөв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
16 cэтгэгдэлтэй
өрхийн эмч нар их зөвлөлгөө өгч чадахгүй бнадаа яана даа өрхийн эмнэлэгт найдаж болохгүй бна яамаарч юм
ЭМЯ аас вирусын эм хэрэглэж болохгүй гэж зөвлөсөн та нар болохоор вирусын эсрэг эм хэрэглэ гэх юм өвчтэй хүний толгой эргүүлээд байх юм нэг талдаа нэг журмаар яриач
orhiin emneleguud unheer muu bna test bhgui neeh ll ih hund surtal uzuulsen humuus yuch medehgui
За наад 103 чинь 3 хоног халуурлаа гээд ирэх үү мэдэхгүй юмдаа
Urhiin emch nar yu ch medehgui heden angaisan balai teneg yum nuud lsuuj bdag shdee
өрхийн эмч,сувилагч нартаа анхаараарай!!! мэдлэг байхгүй. жор үзсэн эмчээс зовлон үзсэн чавганц дээр гэдэг нь үнэн байнадаа.
urhiin emch nar yu ch medehgvi heden daatgaliin em bichihees uur hiisen yumgvi bichij bgaa em ee bas zuv bichihgvi ee buruu bichne, neg bol toog ni dutuu bichne iim l hvmvvs bdg daa
Өрхийн эмнэлэг ачаалалтай ажиллаж бна гэсэн чинь худлаа. Шинжилгээ өгөх гээд очихлоор хаа хамаагүй, өөр эмнэлэг яв гэх. Хэл ам болж бж өгтөл хэдэн ч жил цэвэрлээгүй юм, бохир өрөөнд суулгаж бгаад 10 мин ч хүрэхгүй хугацаанд түргэвчилсэн хийв. Хүмүүсийг дээшээ гаргахгүй гээд бөгс эргэх зайгүй коридорт байлгаад бтал улирлын томуу гээд надад дээшээ өрхийн эмнэлэг рүү орох боломж бүрдэв. Гэтэл хов хоосон хүнгүй эмнэлэг угтах нь тэр. Эмч нар нь өрөөндөө суугаад л, ганц хүн дусал хийлгэж байв. Цар тахлаар далимдуулж бас ийм үйлдэл гаргамааргүй бна.
Хөдөө орон нутгийн өрхийн эмчийн мэдлэг, ур чадвар ыг дээшүлүүлэх, хурдан шуурхай дайчин чадвартай байх гээд олон талын байх ёстой дадлууд дутагдалтай нь харагддаг. Маш удаан, мэдлэг чадварын хувьд тааруу байх нь харагддаг
Иргэн
5 хоног хоолой өвдөөд халуураад шинжилгээ өгөхөөр зүгээр гарах юм энэ одоо яг юу нь вэ тэгээд
Harin.tiin.hvvhdvvd.main.3honog.haluurlaa.
virus xezeech emend daragdaxgvi tiim uchraas,,, vitamin d3 bas vitamin C tvxvv uux xeregtei, xervee ta ovdson bol AsprinC uuj blno.
Яаич
өрхийн эмч,сувилагч нартаа дүүргийн эмнэлгийн эмч сувилагч нартаа анхаараарай!!! Хүүхдэдээ үзсэн хоолой гээд байсан 8 хоног халуураад өрхийн эмнэлгийн эмчийн бичиж өгсөн эм уугаад халуун буухгүй бүр л ихдээ байсан дүүрэг мөн ижил 5 хоног хэвтэж гараад дахиаад маргаш нь халуурсан тэгээд эх нялхасаад үзүүлээд дахиад хэвтэж байгаа эх нялхас бол эмчилгээ сайн юм байн энэ өрхийн эмнэлэг дүүргийн эмлэгийн чанараа сайжруулах хэрэгтэй арайл аймар 2 настай хүүхэд 1сарын 7халуурч эхлээд 23 болтол өрхийн эмнэлэг дүүргийн эмлэгийн эмч нар юуч мэдэхгүй арайл аймар шүү
Өрхийн эмнэлгийн утас нь авахгүй юм аа.Дуудаад л…өвчтэй хүүхдээ өвчтэй аав нь очиж үзүүлэхээс өөр замгүй боллоо…