Энэтхэг улс өөрсдийн үйлдвэрлэсэн вакцинаа Монголд үнэгүй хандивлахаар болжээ

2021-01-19

Энэтхэг улсын Засгийн газраас  дотооддоо үйлдвэрлэсэн коронавирусийн эсрэг Covaxin, Covishield вакцинуудыг хөрш болон найрсаг харилцаатай хэд хэдэн улсад хандивлахаар шийдвэрлэжээ.

Covaxin, Covishield вакцинуудад нэгдүгээр сарын 3-нд албан ёсоор зөвшөөрөл олгосон байна.

Тус улсын Эрүүл мэнд, Гадаад харилцааны сайд нар, Эм судлалын хүрээлэнгийн төлөөлөгчид болон дээрх хоёр вакциныг үйлдвэрлэгчид болох  Bharat Biotech болон SII компаниудын удирдлагууд Даваа гарагт хуралдаж, дотооддоо бүтээсэн вакциныг түнш орнууддаа хандивлахаар шийдвэрлэжээ.

Covaxin вакциныг Оман, Монгол, Мьянмар, Бахрейн, Маврикий, Филиппин, Мальдив улсууд руу хандивлах бол  Covishield вакциныг Афганистан, Бангладеш, Бутан, Непалд зэрэг улсуудад хандивлах юм.

Эх сурвалж: Theprint.in

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ