Токаев: Алма-Ата дахь үймээний үеэр мянга орчим цагдаа шархадсан

Нэгдүгээр сарын эхээр Алма-Ата хотод болсон үймээний үеэр мянга орчим цагдаа шархадсан гэж Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев мэдэгдэв.

Лхагва гарагт Токаев Алма-Ата хотод ирж, шуурхай штабын хуралд оролцож, амь үрэгдсэн цагдаа, цэргийн албан хаагчдын ар гэрийнхэнтэй уулзлаа.

“Хабар 24” телевизээр тэр илтгэл тавихдаа “Зөвхөн энэ хотод л гэхэд цагдаа нарын тухай надад хэлсэнчлэн мянга орчим хүн шархадсан” гэжээ.

Казахстанд 2022 оны эхний өдрүүдэд олон нийтийн эсэргүүцлийн жагсаал эхэлсэн. Тус улсын баруун хэсгийн Жанаозен, Актау хотын оршин суугчид шингэрүүлсэн хийн үнийг хоёр дахин нэмэгдүүлэхийг эсэргүүцсэн. Дараа нь эсэргүүцлийн жагсаал бусад хотуудад, тэр дундаа хуучин нийслэл, бүгд найрамдах улсын хамгийн том хот болох Алма-Атад тархав.

Тэнд дээрэм тонуул эхэлж, зэвсэгт этгээдүүд төрийн байгууллагууд руу дайрч, зэвсгийг булаан авчээ. Үүний хариуд эрх баригчид нэгдүгээр сарын 19-нийг хүртэл улс орон даяар онц байдал зарлаж, терроризмын эсрэг ажиллагаа явуулжээ. НҮБ-ын мэдээлснээр Казахстанд болсон жагсаалын үеэр 1000 орчим хүн шархадсан байна. Бүгд найрамдах улсын Дотоод хэргийн яамны мэдээлснээр, аюулгүй байдлын 18 ажилтан амь үрэгдсэн байна.

1-р сарын 5-ны өглөө Казахстаны ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев засгийн газрыг огцруулж, Аюулгүйн зөвлөлийг тэргүүлэх болов. Түүний тэргүүлсэн Аюулгүйн зөвлөлийн анхны хуралдаан дээр Токаев Казахстанд үүссэн нөхцөл байдлыг төрийн бүрэн бүтэн байдалд сөргөөр нөлөөлж байна гэж тодорхойлж, “террорист аюулыг даван туулахад” ХАБГБ-аас тусламж хүссэн гэдгээ мэдэгдэв. ХАБГБ-ын Хамтын аюулгүй байдлын зөвлөл Казахстанд энхийг сахиулах хамтын хүчээ илгээж, улс орны нөхцөл байдлыг хэвийн болгох шийдвэр гаргажээ.

1-р сарын 7-нд Токаев алан хядагчид, тэр дундаа гадаадаас ирсэн хүмүүс эсэргүүцсээр байгааг зарлаж, зэвсгээ тавиагүй хүмүүсийг устгахаа амласан. Түүнчлэн тайван хэлбэрээр илэрхийлсэн иргэдийн бүх шаардлагыг сонссон гэдгийг тэр онцоллоо.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ