С.Амарсайхан: Нөхцөл байдал ноцтой хүндэрчихгүй л бол Цагаан сараар хөл хорихгүй

2022-01-12

Шадар сайд С.Амарсайхан Цагаан сараар хөл хорих эсэх дээр хариулт өгөв.

Тэрбээр “УОК-оос аймаг, нийслэлийн удирдлагууд эрсдэлийн үнэлгээгээ хийн, хязгаарлалтуудаа хийх чиглэлийг өгсөн. Цагаан сараар хөл хорих асуудал огт яригдаагүй. Аль болох хөл хорихгүйгээр бүх салбарын үйл ажиллагаагаа явуулах бодлогыг баримталж байна. Цагаан сарыг хэрхэн тэмдэглэх тухай Засгийн газар зөвлөмжөө гаргасан. Зөвхөн гэртээ тэмдэглэе гэж. Гэр бүлээрээ гэж ах дүүсээрээ хэсэж, золгоод байхгүйгээр гэртээ тэмдэглэе гэж байгаа. Нөхцөл байдал ноцтой хүндэрчихгүй бол Цагаан сараар хөл хорихгүй.

Нөхцөл байдлыг хүндрүүлэхгүйн тулд хүн бүр хичээх хэрэгтэй. Омикрон асар хурдтай тархаж байна. Өчигдөр л гэхэд Европын улсуудын тэн хагас нь долоохон хоногийнг дотор халдварт өртөх эрсдэл байна гэж гарч байна.

Харин ханиад уу, омикрон уу гэдгээ маш санй ялгаж байж, дараагийн эмчилгээндээ орох хэрэгтэй гэх зөвлөмжийг эрүүл мэндийн байгууллагаас өгч байна. Хөнгөн байна гэж тайвширч болохгүй. Ханиадтай андуурч хүндрүүлэхгүй байх нь л хамгийн чухал. Нэгдүгээр сарын сүүлээр халдварын тохиолдол эрс нэмэгдэнэ гэж эрдэмтэд тооцоолж байна” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ