НОК:Хувцас, гоо сайхны бараа зэрэг бүх төрлийн барааны дэлгүүрүүдийг НЭЭНЭ

2021-01-18

Өнөөдрөөс үйл ажиллагааг нь нээж байгаа ААН-үүдэд тавих шаардлага болон дараагийн ээлжид нээгдэх бүх төрлийн барааны худалдаа эрхлэгчдэд өгөх зөвлөмжийн талаар НМХГ, Захирагчийн ажлын алба, Нийслэлийн мэдээлэл технологийн газраас хамтран мэдээлэл хийж байна. 

Энэ үеэр дараагийн шатанд нээх салбарын тоонд бүх төрлийн барааны дэлгүүрүүд багтсан талаар мэдээлэв.

Цаашид үе шаттайгаар салбар нэгжүүдийн үйл ажиллагааг нээнэ. Гэхдээ тухайлсан хугацаа тавигдаагүй. Үлдэж байгаа бүх төрлийн барааны худалдааг нээхээр судалж байна. Нийслэлийн Засаг даргын захирамжаар бүх төрлийн хувцас, гэр ахуйн бараа, гоо сайхны бараа, тоглоомын худалдаа хязгаарлагдсан байгаа.

Дараагийн ээлжинд нээгдэхээр эдгээр салбар чиглэлүүд багтааж байгааг онцолмоор байна” гэлээ.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ