Хятад улс цагаан сараа интернэтээр тэмдэглэнэ

Хятадад 2021 оны цагаан сарыг урьд өмнөхөөс өөрөөр тэмдэглэнэ. Энэ нь тус улсын янз бүрийн бүс нутагт гарч буй коронавирусын дэгдэлтээс болсон хэмээн “China daily” сонин бичжээ.

Үнэхээр ч өнгөрсөн жил Хятад улсад COVID-19 гарчихаад байхад цагаан сар болж, уг өвчнийг дэлхийгээр нэг тараасан билээ.

Харин энэ жил голомтууд шинээр гарч байгаатай холбогдуулан Хятадын эрх баригчид оршин суугаа газраасаа гарахгүй байхыг иргэдэд уриалж, сэрэмжлүүлж байна. Иргэддээ тодорхой хэмжээгээр дэмжлэг үзүүлэхийн тулд засгийн газар зарим үйл ажиллагааг виртуал хүрээнд шилжүүлэхийг хичээх гэнэ.

Интернэтэд тэмдэглэх баярын гол зохион байгуулагч нь БНХАУ-ын Соёл, аялал жуулчлалын яам байх юм. Амралтын долоо хоногуудад (2-р сарын 11-нээс 12-нд шилжих шөнө) тусгай платформ ажиллуулж, богино хэмжээний видео бичлэг хийхээр төлөвлөж байгаа бөгөөд Хятадын өнцөг булан бүрээс уг баярыг дамжуулах болно.

Бүс нутгийнхаа онцлогийг харуулсан наадам, тэмдэглэлт өдрүүдийг үзүүлэхэд давуу эрх олгоно. Тиймээс хятад хүн бүр нутаг буцахгүйгээр нутгийнхаа баяр ёслолын уур амьсгалыг мэдрэх боломжтой болно гэж тус яамны хэвлэлийн төлөөлөгч Жун Жианбо мэдэгдэв.

Албаны хүний ​​хэлснээр эрх баригчид нэвтрүүлгийг аль болох сайхан, үр дүнтэй, зохион байгуулахыг хичээх болно. БНХАУ-ын өнцөг булан бүрээс шууд дамжуулалт хийх нь иргэд хамаатан садантайгаа уулзаж чадахгүй байгаа гунигт байдлыг даван туулахад туслах бөгөөд шинэ жилээр аялахаас татгалзахад амархан болгоно. Энэ нь Хятадад коронавирусыг ялахад гайхалтай хувь нэмэр оруулна гэж Жианбо хэллээ.

Мөн 300 гаруй суурин газар, соёлын байгууллагууд баяр ёслолын арга хэмжээг өргөн нэвтрүүлэгт оролцох өргөдөл ирүүлсэн гэжээ. Гэхдээ тэдний 160-ыг нь сонгож, баярыг нь дамжуулах боломжтой аж.

 

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ