Д.Нарангэрэл: Цагаан сараа өнжвөл яасан юм

2022-01-11

ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл омикрон хувилбарын талаар өөрийн байр суурийг цахим хуудастаа илэрхийлжээ.

Тэрбээр “Омикроныг хөнгөн гэж хуумгай бодож болохгүй. Тархалт маш хурдан, халдварлах чадвар өндөр, нууц үе богинохон 2-2,5 өдөр, яг л хүндхэн ханиад хүрсэн юм шиг шинж илэрнэ. Урьд нь Ковид -19 -оор өвдсөн хүн дахин өвдөнө. Бага насны хүүхдэд ларингит өгч хүндрэх эрсдэлтэй. Жирэмсэн эмэгтэйчүүд, хүүхэд, ахмадууд ер нь хэн хэнгүй л хатгаагаар амархан хүндэрнэ. Одоо бол томуу гэхээсээ илүү Омикрон л байгаа. Амны хаалтаа тогтмол зүүх, ханиаж найтааж байгаа хүнээс хол байх, хүн хоорондын зайгаа сайтар баримтлах, хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх, олон нийтийн газраар явахгүй байх, хоорондоо зайнаас харилцах нь их чухал болоод байна. Цагаан сараа өнжвөл яасан юм бэ.

Омикроныг улиралын томуутай адилтгаж болохгүй.

Зарим дарга нар Англи, АНУ-д хөнгөн гэж үзэж байна, 5 хоногт эдгэнэ гэж байна. Гэтэл бидний эрүүл мэндийн байдал тэдэнтэй зүйрлэшгүй доогуур.

Бараг насанд хүрсэн 3 хүн тутмын 1 нь зүрх, бөөр , элэг, чихрийн шижин гээд л архаг суурь өвчтэй. Омикрон суурь өвчнийг нь бариад л авна, юун 5 хоног. 5 жилийн дараа ямар эмгэг илрэхийг одоогоор хэнч хэлж мэдэхгүй. Ковидын дараах эмгэг гэж гадны судлаачид анхааруулаад л байна. Жаахан хөрсөн дээрээ буугаад зоригтойхон хүний нягтрал, бөөгнөрлөө бууруулмаар байнадаа. Ээлжээр, гэрээсээ, цахимаар ажиллах, баар, цэнгээний газрууд богиносгосон цагаар ажиллах гэх мэт. Цагаан сарын бэлэг бэлтгэхийн оронд аарц, чацаргана, хунчираа ахиухан бэлдэе ” гэжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • Үнэхээр мэргэжлийн хүний үг сэтгэгдэлийг мөрдлөгө болгох нь чухал шүү цагаан сар тэмдэглэлгүй 2 жил болоод л байсан юм чинь тэмдэглэхгүй байсан нь туйлын чухал

  • Шинжлэх ухаандаа итгэх хэрэгтэй. Цагаан сар тэмдэглэх гэж хамаг юмаа зараад, хайран амь нас, эрүүл мэндээ сүйтгэх вий дээ. Үнэхээр үнэн бичсэн бна шүү. Европ, Америкийн зөөлөн уур амьсгалыг Монголын хүйтэн улиралтай жиших хэрэггүй. Он гараад хүйтэн чангарахад томуу, вирус ямар хурдан дэгдэж тархаж байгааг хүн бүр анхааран тунгаагтүн!!!

  • Нарангэрэл , Буянжаргал 2- ын хувьд жинхэнэ сэтгэлээсээ ковидын эрсдлийг бууруулах гэж нойр хоолгүй зүтгэсэн дээ. Ёстой хамаг ажлын хүндийг үүрч, хэн нь хэн болохыг мэдэхгүй массын хэл амны бай болж, хэт шударгаасаа болж ад үзэгдсэн. Тэгсэн хэрнээ л хөдөө, хотгүй хүндрэл гарсан бүх газарт очиж ажиллаж бсн. 

  • Одоогийн нөхцөл байдлаа зөв үнэлээд зөв шийдвэр гаргамаар байна. Туршлагатай мэргэжилтнүүдийнхээ үгийг сайн авах хэрэгтэй байна. Хувь хүн бүр өөрийгөө болон бусдыгаа бодож чаддаг ухаантай байгаасай.

  • Үнэхээр мэргэжлийн хүний үг сэтгэгдэлийг мөрдлөгө болгох нь чухал шүү цагаан сар тэмдэглэлгүй 2 жил болоод л байсан юм чинь тэмдэглэхгүй байсан нь туйлын чухал гэдгийг дэмжиж байна. Цагаан сар тэмдэглэх гэж хамаг юмаа зараад, хайран амь нас, эрүүл мэндээ сүйтгэх вий дээ. Үнэхээр үнэн бичсэн бна шүү. Европ, Америкийн зөөлөн уур амьсгалыг Монголын хүйтэн улиралтай жиших хэрэггүй. Энэ үнэхээр үнэн шүү. Эрүүл байвал дараа нь сайхан цаг ирнэ гэдэгт итгээрэй миний монголын ард түмэн минь ээ. 

  • Үнэхээр мэргэжлийн хүний үг сэтгэгдэлийг мөрдлөгө болгох нь чухал шүү цагаан сар тэмдэглэлгүй 2 жил болоод л байсан юм чинь тэмдэглэхгүй байсан нь туйлын чухал гэдгийг дэмжиж байна шүү. Цагаан сар тэмдэглэх гэж хамаг юмаа зараад, хайран амь нас, эрүүл мэндээ сүйтгэх вий дээ. Үнэхээр үнэн бичсэн бна шүү. Европ, Америкийн зөөлөн уур амьсгалыг Монголын хүйтэн улиралтай жиших хэрэггүй. Энэ үнэхээр үнэн зүйлийг сэтгэлээсээ сануулсан байна шүү. …Омикрон суурь өвчнийг нь бариад л авна, юун 5 хоног. 5 жилийн дараа ямар эмгэг илрэхийг одоогоор хэнч хэлж мэдэхгүй. Үүнийг сайтар ойлгох хэрэгтэй шүү.  Энэ үгийг анхаармаар л байна даа. Эрүүл байвал дараа нь сайхан цаг ирэхээр хичнээн ч баярласан болно шүү дээ. Монгол түмэн минь!!!

  • Өвдсөн үед ямар эмчилгээ хийх талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч. /Уух эм, тариа, барих дэглэм гэх мэт/ 

  • Цагаан сарыг бүр хорих нь зөв  Цагаан сар хийвэл олон ахмадууд минь эрсдэлд орно гэдгийг төр засгийн эрх мэдэлтнүүд мэдэж байгаа даа Эсвэл тэмдэглэж тэтгэвэрийн хөгшидөө цөөлөх гээд байна уу

  • Өнжих нь зөв өө хийх хийхгүй ээ заавал төр засгаар шийдвэр гаргуулөх шаардлага байхгүй ш дээ  өөрсдийн ухамсараар л шийдчих хэрэгтэй ш дээ 

  • Byyryylax baitygaa byyr ixesgex arga xemjee avaad bga ym bishy xaa saigyi toglolt nuguu xeden dyychid xishin shogchid ni end tendgyi mungunii ajlaa xiigeed exellee yls orond tys nemer bolox ym edend yu ch alga da xaramsaltai xyvia borlyylaj dovoo sharlyylana gej edniig xeldeg bx 

Холбоотой мэдээ