Төрийн албан хаагчид амралтанд архидахдаа нэгнийгээ бүлэглэн зодож, хүнд гэмтэл учруулжээ

2022-01-07

Төв аймгийн Баянжаргалан суманд төрийн алба хаагчид амралтанд явах үеэрээ архидан согтуурч, улмаар 39 настай алба хаагч эмэгтэй эрүүл мэндээрээ хохирчээ.

Тодруулбал, өнгөрөгч арваннэгдүгээр сарын 26-нд Төв аймгийн Баянжаргалан сумын Засаг даргын Тамгын газрынхан Тэрэлж рүү амралтанд явжээ. Улмаар 3-4-лээ нэгэн эмэгтэйг бүлэглэн зодож, биед нь хүнд бэртэл учруулсан байна.  Тухайн эмэгтэй тархи нуруу нугасандаа хүнд бэртэл авсан бөгөөд зогсож чадахгүй болсон байна.

Тухайн эмэгтэй “Зарим юмнуудаа сайн санахгүй байгаа. Өглөө босоход л ийм болчихсон байсан. Гэртээ очсоныхоо дараа ээж, гэрийнхэндээ хэлээгүй. Нүүр, бие битүү хөхөрчихсөн байсан. Намайг зодсон хүмүүс манайд ирээд ярилцаад шийдэе гэхээр нь би тэгье л гэсэн. Байгууллага, сум орон нутгийн нэрээ бодоод би цагдаад өргөдөл өгөлгүй, чимээгүй өнгөрсөн. Намайг дөрвүүлээ нийлж зодсон ” гэлээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ