Туркийн ерөнхийлөгч Эрдоган Хятадын вакцин тариуллаа

Өчигдөр орой  Туркийн Ерөнхийлөгч Эрдоган нийслэл Анкара хотод Хятадын Кэ Шин компанийн судлан үйлдвэрлэсэн шинэ коронавирусийн вакциныг тариуллаа. Дараа нь тэрээр нийгмийн сүлжээгээр энэхүү мэдээг зарлажээ.

Туркийн эрх баригч Шударга ёс, хөгжлийн намын Төвийн шийдвэр ба гүйцэтгэх хорооны гишүүд түүнтэй хамт вакцинжуулалт хийсэн гэж Эрдоган мэдэгджээ. Тэрбээр ард иргэд вакцинжуулалтыг хүлээн авахыг урамшуулан дэмжихийг Туркийн намын удирдагчид болон парламентын гишүүдэд уриалсан байна.

Эрдоган цааш нь хэлэхдээ, Туркд эмнэлгийн салбарын 250 мянга гаруй хүн вакцин тариулаад байгаа бөгөөд энэхүү ажил нь урагштай явагдаж, хүмүүс сэтгэл хангалуун байна гэлээ.

Туркийн Эрүүл мэндийн сайд Кожаг 13-ны өдөр Хятадын Кэ Шин компанийн судлан үйлдвэрлэсэн шинэ коронавирусийн вакциныг тариулсан бөгөөд олон нийтэд телевизээр шууд дамжуулсан юм.

Кожаг өмнө нь Турк улсад Кэ Шин компанийн вакциныг сайн дураараа хийлгэсэн хүмүүсийн судалгааны тоо баримтаас харахад тус вакцины үр дүн 91.25% байна гэж хэлжээ.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ