
Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэж байна.
Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр:
Омикрон бүртгэгдсэн хичээл, сургуулиа оруулна. Вакцины болон байгалийн дархлаа өндөр байгаа тул эрсдэл бага гэж үзэж байна.
Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр дэлхийн улсуудад бүртгэгдэж буй халдварын нөхцөл байдлын талаар мэдээллээ. Тэрээр “Өвдсөний дараах дархлаанд найдаж болохгүй, тиймээс дархлаажуулалтдаа хамрагдах хэрэгтэй байна.
Улс орнууд омикроны давалгааны үед түргэвчилсэн оношлуураар оношлогдсон бол ПСР хийлгэх шаардлагагүй. Оношлогдсоны дараа таван хоногийн дараа ажилдаа орох зөвлөмжийг улс орнууд хэрэгжүүлж байна, ПСР хийлгэх шаардлагагүй. Учир нь омикроноор өвчилсөн бол 12 долоо хоногийн дотор шинжилгээгээр эерэг гарч байна. Вакцинтай хүмүүс 5.5 хоног, вакцингүй хүмүүс 7 хоног халдвартай байгаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй