
Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах гэрэл дохиотой уулзварын зорчих хэсгийн 3 дугаар эгнээнд байрлалтай түр зогсож байсан тээврийн хэрэгслийн дэргэд 25-35 орчим насны эрэгтэй зүй бус үйлдэл гаргаж байгаа зураг 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр олон нийтийн сүлжээний хэрэгслээр тавигдсан. Тэгвэл цагдаагийн байгууллагаас дээрх зөрчил гаргасан иргэнийг олж тогтоон Зөрчлийн тухай хуульд заасны дагуу зохих арга хэмжээг авсан байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй