Халдвартай хүмүүс Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг, Энэрэл эмнэлэг, ХСҮТ-ээр үйлчлүүлжээ

2021-01-15

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 12 шинэ тохиолдол бүртгэгджээ:

  • Мөнххада компанийн дөрвөн ажилтан
  • БЗД-ийн 17, 12 дугаар хорооны найман хүнээс коронавирус илэрчээ.

Эдгээр 12 тохиолдол нь тусгаарлалтад байсан хүмүүс байна. БЗД-ийн 17, 12 дугаар хорооны 30 хүн өвчилсөн байна.

Цэргийн төв эмнэлгээс 38, ХӨСҮТ-ээс 14 хүн гарч, дараагийн шатны сувилалд шилжлээ. Улсын хэмжээнд батлагдсан тохиолдол 1491, үүнээс 60.9 хувь нь эдгэрээд байна. Үлдсэн 571 хүн эмчилгээнд байна.

Нэгдүгээр сарын 14-нд батлагдсан хүн шинж тэмдэг илэрч байх үедээ эмнлэгийн тусламж авахаар эмнэлгээр явсан байна.

  • Төрийн тусгай нэгдсэн эмнэлэгт өвчтөн 2-3 удаа үзүүлсэн байсан учраас тус эмнэлгийг хамгаалалтад авч, 100 ажилтанг шинжилгээнд хамруулаад байна. Эхний байдлаар сөрөг гарсан.
  • ХСҮТ-т халдвар авсан хавдартай хүн үйлчилгээ авсан учраас тэнд эмнэлгийн тусламж үзүүлсэн 21 эмч, ажилтанд шинжилгээ хийсэн.
  • Энэрэл эмнэлгийн 94 хүнд шинжилгээ хийсэн. Одоогийн байдлаар сөрөг гараад байна.

Батлагдсан тохиолдлын нэг нь Хан-Уул дүүргийн цагдаагийн 1-р хэлтэст ажилладаг байсан. Үүнтэй холбоотойгоор 10 ойрын хавьтлыг тусгаарлаад байна.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ