Г.Занданшатар:Онц байдал зарлах эрх нь УИХ-д бий

2021-01-15

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10:00 цагт эхэллээ.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Онцгой дэглэм тогтооно гэхэд Засгийн газар тогтоох юм шиг ойлгоод байгаа юм. Бусдын эрхийг хязгаарласан онцгой дэглэмийг зөвхөн УИХ шийдвэр гаргана. Гэтэл даваа гарагт гишүүд нь онцгой дэглэм тогтоох гэж байгаа юм уу гээд яриад явж байна. УИХ өөрсдийн байр суурь дээр байдаг болмоор байна. Онцгой дэглэм тогтоох асуудлыг Засгийн газар тогтоох юм шиг юм яриад явж байгаа чинь УИХ өөрсдийн үнэлэмжийг унагаж байна. Манай С.Бямбацогт гоё тайлбарлана л даа би мэдэж байна.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:Их хурлын эрхийг Засгийн газар аваагүй.

Онцгой дэглээм тогтоох эрх нь Засгийн газарт, онц байдал зарлах нь УИХ-д бий. Онц байдал онцгой дэглэм хоёроо ялгамаар байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар:Онц байдлыг Үндсэн хуулиар УИХ чөлөөт цагт Ерөнхийлөгч зарлиг гаргаж тогтооно. УИХ байгаа бол долоо хоногийн дотор хуралдаж онц байдал зарлана. Онцгой дэглэм тогтоох асуудал Засгийн газар, УОК-ын мэдэлд бий.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ