Улсын дээд шүүх АН-ын дүрмийн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзлаа

АН-ын дүрмэнд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг Дээд шүүхээр өнөөдөр /2021.01.14/ хэлэлцэн шийдвэрлэлээ.
УДШ-ийн хуралдаанаар АН-ын Үндсэн дүрмийн өөрчлөлтийн төслийг бүртгэхээс татгалзаж, Ц.Тувааныг Улсын Дээд шүүхийн цахим бүртгэлээс хассан байна.

Ийнхүү өнгөрсөн оны арванхоёрдугаар сард хуралдсан АН-ын X их хурлаас гарсан АН-ын Үндсэн дүрмийн өөрчлөлтийн төсөл, холбогдох бичиг баримтыг процессын дагуу явагдаагүй, дүрмийн бус гэж Улсын Дээд шүүх үзсэн байна.

Мөн Ц.Тувааныг УДШ-ийн цахим бүртгэлийн сангаас хасах шийдвэрийг гаргаж, тус намыг төлөөлөх эрх бүхий этгээдийг намын Үндсэн дүрэмд заасны дагуу сонгон шалгаруулах нь зүйтэй гэж үзсэн байна.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ