• АНУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын хүрээнд монгол хүү С.Чингүүн үг хэлнэ

    2021-01-14

    АНУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөх  ёслолын хүрээнд зохион байгуулагдах Үндэсний хүүхдийн тангараг өргөх ёслолд Монгол хүү С.Чингүүн оролцож, илтгэл тавихаар болжээ. Шууд нэвтрүүлгийн дундуур түүний бэлдсэн гурван минутын видео илтгэл нь цацагдаж, давхар зочноор оролцож үг хэлэх юм.

    Түүний нэрийг С.Чингүүн гэх бөгөөд АНУ-ын Никелодеон сувгийн All That шоуны залуу жүжигчин юм.

    С.Чингүүнээс гадна өсвөрийн алдартнууд, залуу идэвхтнүүд Америкийн 74 сая хүүхдийн дуу хоолойг төлөөлж оролцох юм.

    С.Чингүүний фэйсбүүк хуудас: Chinguun Sergelen

    Түүний илтгэлийг National Children Inauguration event  болон Youtube-ийн National Children’s Campaign  сувгаар үзэх боломжтой.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ