
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан боллоо. Хуралдаанаар “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10.0 (арван) их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонсов.
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар тээвэр ложистикийн асуудлаа шийдчихвэл эдийн засаг тэлж, төсөв алдагдалгүй гарах боломжтой талаар онцлов.
Замын-Үүд-Эрээн боомтын асуудлаар ЗТХ-ийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ “Хилийн 0 цэг дээр харилцан ачаа солилцох талбайг гаргасан. Одоогийн байдлаар Хятадын талаас бараа ачааны тээвэрлэлт хийгдээгүй байна. Өмнө нь үлдсэн байсан таван машиныг татаад авчихвал чингэлгээр ачаа татах ажил руугаа орж болно гэж харж байна. Хүнсний бүтээгдэхүүн дээр тусгайлсан ажлын хэсэг гаран, ажиллаж байна. Урд хилийн боомтууд дээрээс хүнсний бүтээгдэхүүнийг цаг хугацаатайгаа татах ажлыг хийж байна” гэв.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:
Үйлчилгээний байгууллагууд дасан зохицох чадвар сайтай нь харагдаж байна.
Та нарын ачааг хүлээхгүйгээр зах, худалдааны төвүүд Туркийн бараагаар дүүрч байна.
Хүнсний лангуунууд нь Европ, Оросын бараагаар дүүрч байна. Төр оролцоогүй салбарууд хурдан хугацаанд дасан зохицох чадвартай нь харагдаж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 cэтгэгдэлтэй
Turk baraagaar duureh ni duurchlee tsalin tetgewer nemegdehgui blhoor awah bolomj Homs bolj bndaa
дэлгүүрийн эзэд боож үхэх нь дээ
Турк бараагаар дүүрхээр ЭЗ тэлчихдэг бол амар л юм байнаБүхэл бүтэн улсын мөнгөний урсгал гадагшаа урсаж байна яах вэ үйлдвэрлэл хийх экспорт импортын адагдлыг арилгах энэ тэр гэж нэг юм хум нь яах юм бол доо мөн энэ их бараа таваарын үнийн өсөлт нь яах вэ имфляци яах вэ ? Энэ Эз г чинь имфляци нам дарах бишүү
Манайхан ч мэдэхгүй чадахгүй байж том зан гаргах гэж хэлбэрддэг хүмүүс дээ европын бараа товар хэрэглэнэ эдлэнэ гэдэг ганцхан санаа өгье дэлхий ертөнц дээр хэн нь хэнд юмаа зарах вэ гэдэг өрсөлдөөн тасралтгүй үргэлжилсээр ! Милан , берлин парис москва гэх мэт том хотуудад тогтмол зохиогддог үзэсгэлэнгүүд бий тэнд манайхан очно оросын италийн германы бараа бүтээгдхүүн захиаллаа гэж бодьё тэндээс хэн хожих вэ тэд л хожихоос бид юу ч хожихгүй тэд хятадад захиалгаар үйлдвэрлүүлээд нэмүү өртгийг нь өөртөө үлдээгээд нааш нь өндөр зардлаар явуулчихна тээвэр ложистик нь мөнгб олчихно бид яахав хятадыхаа барааг итали руу герман луу францруу тээвэрлүүлээд буцаагаад монгол руу тээвэрлүүлчихэж байна нөгөө л хятад бараагаа дахиад нугалаөд авчихаж байгаа биз харин хятадад үйлдвэрлүүлдэг муу нэр дуулаад байгаа монгол бренд хийх гэж оролдож байгаа хүмүүс компаниуд бол зөв нэгэнт монголд материал болон үйлдвэр байхгүй тохиолдолд стандарт бараа бүтээгдхүүн захиалгаар хамгийн хямд үйлдвэртэй оронд хямд тээврийн зардлаар үйлдвэрлүүлэх хэрэгтэй
Үйлдвэр бариачээ эх орондоо үйлдвэрлэдэг үйлдвэрлэгч орон болох хэрэгтэй хамаг мөнгө чинь гадагшаа урсаад дууслаа гадныхны мөнгийг эх орондоо авчирж байж энэ улс чинь хөгжих юм бишүү
Тийм шүү яг үнэн
Yag unen hellee